МАХН-ын эв нэгдэл залгамж чанар сахилга бат

 

Аливаа нийгмийн улс үндэстэн, гэр бүл нийгмийн янз бүрийн байгууллын хөгжил дэвшил, сайн сайхан байхын үндсэн хөшүүрэг бол эв нэгдэл юм. Үүнийг манай монголын сэцэн билэгт ард түмэн маш энгийн бөгөөд оновчтойгоор томьёолон хэлсэнийг та бид мэдэх билээ. Энэ нь Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр, дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг, эвлэвэл бүтнэ ховловол гутна гэх мэтчилэн сургаал болгон ам дамжуулан үр хойчдоо үеийн үед өвлөн дамжуулж иржээ.

Алунгоо эх эв нэгдэлтэй байхыг таван сумыг нэг нэгээр бол хугалахад амархан таван сумыг багцалж байгаад хугалах хэцүүг хүүхдүүддээ үзүүлж таван сумын сургаал буюу эв нэгдэлтэй байхын сургаалыг маш энгийнээр гүн бат ойлгуулсныг та бид уншиж, сонсож өссөн билээ.

Өсөх малын зүс нэг, өөдлөх айлын үг нэг гэхчлэн эв нэгдэлтэй байхыг чухалчлан захисан ардын сургаал арвин бий. Эв нэгдэлтэй байхын нэгэн эд эс бол хувийн эрх ашгаас нийгмийн эрх ашгийг дээгүүр тавих явдал мөнөөс мөн.

Чингис хаан цэрэг дайны олзыг хувьдаа завшин бусдыг уруу татаж байсан өөрийн үеэлүүд болох Алтан Хучар нарыг хатуу зэмлэн шийтгэж байв. Чингис хааны үед монголчууд эв нэгдэлтэй байх үедээ Их монгол улсыг байгуулж дэлхийн талыг засан тохинуулж байсан бол Чингисийн дараах Их, бага хаадын үед эрх мэдлийн төлөө ил далд тэмцэлдсээр бие биеэ даран сөнөөж улмаар Монгол улс манжийн дарлалд 200 жил нухчин боолчлогдсон гашуун түүх бидэнд бий. Эв нэгдэлтэй байхын үндэс нь бие биенээ хүндэтгэдэг, ах нь сургаж дуу нь сонсдог хувийн эрх ашгаас нийтийн ашгийг дээдэлдэг цөөнх нь олонхдоо захирагддаг, хариуцлага сахилга баттай байх, үнэнч шудрага байх зэрэг олон зүйлээс бүрэлддэг.

Эвтэй нэгдэлтэй дэгтэй журамтай улс орон, айл өрх, байгууллага, хамт олон хөгжил дэвшилд хүрдэг, сайн сайхан амьдардаг гэдгийг та бүхэн сайн мэднэ.

Манай намд, аравт, зуут, мянгатад, та бидэнд эв нэгдэл ус агаар шиг хэрэгтэй гэдгийг хэлэх гэж би нэлээд тойруулчихлаа. Эвтэй нэглэлтэй дэгтэй сахилгатай зохион байгуулалттай байж амжилт гаргадаг гэдгийг энэ зун болж өнгөрсөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам 10 аймаг 1 дүүрэгт ялалт байгуулж чадсан бэлэн жишээ харуулж байна. Бид сонгуулиар ажилласан тэр эв нэгдлээ хариуцлага сахилга зохион байгуулалтаа улам сайжруулж алдаа оноогоо дэнсэлж эв нэгдэл эрч хүчээ улам сайжруулах хэрэгтэй. Ялалт байгуулсан гэж тайвширвал ялагдал ойрхон гэдгийг ямагт санаарай. Бидний эв нэгдлийг эвдэх, чадвал нухчин дарах улс төрийн хар хүчин МАНАН бүлэглэл, тэдний гар хөл бологсод бидний алхам бүрийг ажин хазгай гишгэсэн тийш түлхэн унагахаар нүд цавчилгүй ажин ширтэж, энэ хорт санаагаа хэрэгжүүлэх тагнуул туршуулаа шургуулж тэднийгээ мөнгө санхүүгээр хахаж цацтал дэмжин тэтгэж байгааг бид яс махаараа мэдэрч байгаа шүү.

Намын бага чуулган зарлан хуралдуулахыг шаардсан мөртлөө намын бага чуулганы гишүүн бус хүмүүс, өөр намын хүмүүс зэрэг зүсэн бүрийн хүмүүс цуглуулан тусдаа бага чуулган төрийн ордонд хийх гэж байгаа нь манай намын эв нэгдлийг эвдэх улмаар намыг задлах гэсэн МАНАН бүлэглэл олигархуудын санаархал үүрэг даалгаврыг биелүүлж байна гэдэг нь тодорхой. Үүнийг гэтлэн давж намаа авч үлдэх арга бол эв нэгдлээ дээр дооргүй бэхжүүлж намаа тойрон хүрээлэх явдал мөн.

Та бидний бас нэгэн анхаарах зүйл бол

Намын залгаж чанар юм.

Аливаа улс орон байгууллага бодлого, үйл ажиллагааны залгамж чанартай явж ирсэн. Энэ залгамж чанар алдагдсан газар бодлого үйл ажиллагааны хямралд орох хөгжил дэвшилд хохирол учрах, шинэ хуучны зааг бий болох, харилцан үл ойлголцох зэрэг үүсдэг.

Бид МАХН гэдэг нэрээ авч үлдэх гэж цуглаж, жагсаж, өлсөж, цангаж, цагдаа шүүхэд дуудагдаж, тагнуулж, чагнуулж, намын даргаа шорон мөрдөнд оруулж байж МАХН гэдэг улс төрийн хүчнийг сэргээн байгуулж одоо Монгол улсад тэргүүлэх улс төрийн хүчин болгож чадсан юм. Энэ түүхийг бүтээлцсэн анхны аравт, зуут, мянгатыг байгуулах гэж зовж, зүдэрч, баярлаж хөөрч явсан аравт, зуут, мянгатаа удирдаж явсан хүмүүс намын дүрмийн дагуу, янз бүрийн шалтгаанаар гэхчлэн сонуульт ажлаа дараа үедээ шилжүүлж өгсөн, шинээр дарга болсон хүмүүс маань зарим нь шинэ баг бүрдүүлж хуучин байсан хүмүүсээ сольж тэднээсээ зай барьж зарим нь харьцаагаа хурцатгаж тухайн намын байгууллагадаа залгамж чанар алдагдуулах явдал гарч байна. Үүнээс болж анхан шатны байгууллагын дотор гомдогсод бий болж түүнийг нь улс төрийн бусад хүчнүүд олзлон урвуулах шарвуулах хагалан бутаргах үйл ажилдаа ашиглах оролдлого явуулж байна.

Намын бага хурал хуралдуулах шаардлага тавигчид яг ингэж ажиллаж гомдож тунирхсан хүмүүсийг урхидан авав. Дорнод аймагт нам байгуулах бэхжүүлэх ажилд идэвхтэй ажиллаж байсан хэд хэдэн хүн ийм шалтгаанаар тэдэнд элсэж олзлогдсон байна. Намын төв аппаратад ажиллаж байсан зарим хүмүүс мөн л харилцан үл ойлголцлоос үүдэн гомдогсдын эгнээнд шилжин МАНАН-ийн олз болоод явж байна. Ийм байдал ихэнх мянгатад байгаа шүү. Та бүхэн өмнөх үеийнхээ бий болгосон хамт олныг тэдний ажил үйлсийг үргэлжлүүлж яваа болохоор тэдэндээ хүндэтгэлтэй хандаж харилцан холбоотой ажиллаж Алтыг нь аваад авдрыг нь хаяхгүй байх ёс жудагтай байх хэрэгтэй.

Намын ажил бол хүнтэй ажилладаг ажил.

Хүнтэй ажиллана гэдэг бол хүнээ судлах, хүнийхээ түлхүүрийг зөв олох, хүнээ хайрлах ажил шүү. Хүнээ хайрлахгүйгээр хүнээ хүндэтгэхгүйгээр ажил бүтэхгүй.

Одоо ажиллаж байгаа та бүхэн ч хэзээ нэгэн цагт ажлаа шилжүүлэх болно. Тэр цагт таны хийж байсан ажил үйлс залгамжлагдан үлдэж байх учиртай. Та ч ажил авсан хүмүүстэйгээ нөхөрсөг харилцаатай байж хамтран туслан дэмжиж байвал намын ажлын залгамж чанар үргэлжлэн аливаа гомдол санал бага байх болно. Тэр хэрээр намын ажил амьдрал сайн байж эв нэгдэл нягтарч өмнөө тавьсан бодлого шийдвэрээ биелүүлэх боломж бүрддэг гэдгийг намын ажилтан бүр ухаарч мэдэрч ажиллана.

Эвтэй нэгдэлтэй залгамж чанартай байхын салшгүй нэг хэсэг бол хариуцлага сахилга дэг журам юм. Монголчууд дэгтэй байхдаа дэлхийг захирч дэгээ алдсан үедээ манжийн дарлалд орсон юм. Дэг сахилга хариуцлага алдагдсан газар ажил унаж, нийгмийн хөгжил дэвшил хоцрогддог.

Хүн алхам тутамдаа, үйлдэл тутамдаа нийгмийн харилцаанд ордог. Нийгмийн харилцаа бүхэн тодорхой хууль журмаар зохицуулагддаг. Тэгэхээр хүн алхам бүр, үйлдэл бүртээ хуулийн харилцаанд ордог гэсэн үг. Дэгтэй журамтай хариуцлага сахилгатай хүн бол нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж аливаа хууль журмыг зөрчдөггүй. Хэн сахилгагүй хариуцлагагүй байна, тэр хүн дэг журам хуультай зөрчилдөж алдаа эндэгдэлд ордог. Хэн хариуцсан ажилдаа хариуцлага сахилгагүй хандана тэнд ажил унаж нийгэм, хамт олон хохирдог.

Манай намын сонгуультан ажилдаа хариуцлагагүй хандвал олон зуун гишүүдийн, намын, нийгмийн, эрх ашиг хохирно. Нэг зуутын, нэг мянгатын дарга ажилдаа хариуцлагагүй хандсанаас намын эрх ашиг нийгмийн эрх ашиг хохирно гэж байхгүй гэж ойлгож болохгүй.

Улс төрийн нам бол нэг ёсондоо нийгэмд үйлчилдэг улс төрийн байгууллага. Том утгаараа бид засгийн эрх авч улс эх орноо хөгжүүлэх намын НЭЗ-н бодлогоо хөгжүүлэхийн төлөө тэмцэж яваа гэдгээ ойлгох учиртай.

Тийм болохоор манай намын сонгуультан бүр хариуцлагатай байх сахилгатай байх ажилдаа эзэн байх ёстой. Тэгж байж МАХН сонгуульд ялалт байгуулж засгийн эрхийг авч намынхаа мөрийн хөтөлбөр сонгуулиудынхаа амлалтыг биелүүлэх нийгмийнхээ аөгжил дэвшлийг түүчээлэх цаг ирнэ. Намын сонгуультан бид намынхаа дүрмийг ягштал дагаж мөрдөж байх нь бидний сахилга хариуцлагатай байхын салшгүй хэсэг гэдгийг ямагт санаж мөрдөж явах хэрэгтэй. Намынхаа гаргасан бодлого шийдвэрийг сурталчлах хэрэгжүүлэх нь бидэнд хариуцлага сахилгатай байгаагийн нэг нотолгоо мөн. Намын гишүүд сонгуультан аливаад өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж намын дүрэм мөрийн хөтөлбөрөө мөрдөн ажиллаж намын эсрэг үг үйлдэл бүхэнтэй хатуу зогсож чаддаг байх ёстой.

Эд мөнгө элдэв амлалтад хууртах уруу татагдах нь намын хүний нандин чанар итгэл үнэмшил биш Намын бага чуулган зарлан хуралдуулахыг шаардаад байгаа хүмүүс зохион байгуулагчдын уран үгэнд хууртан дүрмийн бус бага чуулганд оролцох гэж байгаагаа ухаарч түүнд оролцохоос татгалзах боломж байгааг ойлгоно байх. Бид намын гишүүд аливаа сонгуульд нэр дэвшигчдийн үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс намын дүрэмдээ зохих өөрчлөлт оруулж саяын бага чуулганаараа батлууллаа. Нам санаатайгаар хагалан бутаргах хорт үйлдлээ таслан зогсоохгүй бол намын бага чуулган зарлан хуралдуулахыг шаардаад бага чуулганы гишүүн бус, намын гишүүн бус өөр намын гишүүд оролцуулан хурал зохион байгуулж байгаа хүмүүст намын дүрмийн дагуу хариуцлага тооцох болно. Намын гишүүд бидний хариуцлага сахилгатай байна гэдэг бол намын дүрэм гишүүний ёс зүйн дүрмээ мөрддөг хариуцсан ажилдаа эзэн болох явдал мөн. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

2017.10.30