“Өөр гарц байна Бидэнд итгэ”…

                                            Сурвалжилсан тэмдэглэл

МАХН-аас  2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар “Өөр гарц байна Бидэнд итгэ” хэмээсэн уриатайгаар өөрийн ажил амьдралын гараагаа эхэлсэн Дархан Уул аймгаас  сонгуулийн сурталчилгаагаа эхлээд  хуульд заасан хугацаанд  аймаг орон нутаг, сумд, хороо, дүүргүүдээр явж, Монгол орныхоо булан бүрт байгаа иргэд сонгогчидтойгоо уулзсаар явна.

Манай сурвалжлах баг ч aмөн л адил Нийслэлийн Сүхбаатар,Баянзүрх, Төв аймгийн МАХН-ын  нэр дэвшигчийн сaурталчилгааны штабуудын ажилтай  танилцаж,тэнд ажиллаж байгаа намын нөхдийнхөө чин сэтгэлийн хүчин чармайлт санал санаачлага дайчин чанарыг үнэлж тэднээрээ бахархаж байснаа нуух юун.

Түм бужигнасан нийслэл хотын төв хэсгийг эзлэн орших Сүхбаатар дүүрэгт бидний сайн мэдэх 100 айл, 32-ын тойрог, Долоон буудал, Сэлх, Бэлх гэх зэрэг хотын иргэдийн амьдралаа залгуулдаг зах худалдааны төвүүдээс эхлээд амралт, зугаалгаа өнгөрүүлдэг зуслангийн газрууд хүртэл ордог юм.

Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Хороо тус бүрт нэр дэвшигч С.Ганбаатарын сурталчилгааны ухуулах байрыг байгуулсан аж. Зарим хороонд бүр олны тус, дэмжлэгээр  хоёр ч  үрийн байр байх аж.

СБД ийн 61 дүгээр мянгатын сонгуулийн төв штаб  13-р хорооны  МАХН-ын байранд байрлаж байв. Энэ нь “Далай хүү” худалдааны төвийн чанх зүүн талд  төв зам дагуу байрлана.Сурталчилгааны байраа олж сонгоно гэдэг бас амаргүй өрсөлдөөнтэй,сонголт болов уу.Учир нь нөгөө 2 намын байрууд мөн л бөөр залган оршино. Монгол Улсын төрийн далбаа, МАХН-ын тугийг залжээ.Туг таваас илүүгүй дэг.Байрны яг урд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон, нэр дэвшигч С.Ганбаатар нарын эвийг эрхэмлэн авхуулсан зурагтай сурталчилгааны том самбар байрлуулжээ. Түүн дээр “Өөр гарц байна. Бидэнд итгэ” хэмээх уриа бичжээ.Цааш уншвал “Ард түмний хандиваар хэвлэв” хэмээх бичиг анхаарлыг маань  татлаа.

Явж ороход шижигнэсэн залуус улбар шар подволк,  малгайгаар жигдэрчээ. Нэгэн бүсгүйн “ Манай 13-р хороонд ухуулах хуудас аваагүй айл өрх үлдээгүй байна. Би сая  та бүгдийн ажлыг шалгаж хэд хэдэн айлаас асуухад бүгд авсан гэж хэлж байсан. Та бүхэн маш сайн байна. Харин одоо бүгдээрээ туг далбаа, лозунгаа бариад хоёр эгнээнд орж, уриагаа хэлээд алхана шүү. Төв зам дагуу, мөн таваас дээшгүй гудамж болон далангаар явах болно” хэмээн зааварчилга өгч байсан хүн Мянгатын дарга Мөнхтуяа эгч байв Холоос харахад ихэд ширүүн төрхтэй мэт боловч ажилдаа хичээнгүй дайчин сэтгэлээсээ ханддаг нэгэн хэмээн хэлэлцэнэ..

Ухуулагч нар сурталчилгааны материалаа тараахын сацуу “Монгол босно. Өөр гарц байна. Бидэнд итгэ” хэмээн нэгэн дуугаар хэлсээр алхана. Биднийг гудамжаар явахад хүмүүс сурталчилгааны материал асууна, зөрж өнгөрсөн  ихэнх хүн “Гамбаагаа дэмжнээ. Ард түмний хүү ардаасаа урвахгүй” гэж итгэл дүүрэн хэлж байв. Ганбаатар нэр дэвшигч өнгөрсөн хугацаанд олон  удаа жагсаал тэмцэл хийж 6 удаа цалинг,4 удаа тэтгэврийг нэмэгдүүлсэн. Мөн хүүхэд харах үйлчилгээ. Эхчүүдийг орлоготой болгох гэх зэрэг ажлуудыг санаачилсан нь өдгөө цөм биелэн ажил хэрэг болоод явж байна.

…Өргөн гудамжаар өгстөл  хүмүүсийн ундны усаа залгуулдаг улаан тоосгон худгийг тойроод хүүхдүүд савтай усаа эгнүүлээд тавьчихсан тоглож буйтай тааралдсан юм. Үс нь өрвийж, хувцас нь шороо дарж муухай болсон ч тэд жаргалтайгаар тоглох ажээ. Харин зарим хүүхдүүд “ Ёооё, өлсөөд байнаа” хэмээн савтай уснаасаа хэдэнтээ балгаж байв. Үнэнийг хэлэхэд гэр хорооллоор явхад ажилтай орлоготой нь ховор.Амьдрал туйлын ядуу аж.Бид уриа дуудлагаа хэлсээр хүмүүст сурталчилгаагаа тараасаар …

Хонгилын үзүүрт гэрэл асна. Өөр гарц байна. Бидэнд итгэ.

Биднийг машинтай явж байхад хажуугаар “Сайхүүгийн Ганбаатарыг сонгоцгооё. Бидэнд итгэ. Өөр гарц байна” хэмээн уриагаа хэлэн алхаж байсан хүмүүс мөн байлаа. Тэд “ Өглөөнөөс хойш хорооныхоо гудамжуудаар явсаар одоо л орж ирж байна” хэмээсээр биднийг угтлаа. Тормолзсон нүдтэй нэгэн бүсгүй “Бид бусад хоёр нам шиг мөнгөөр зодоод сурталчилгаа хийх бэл бэнчингүйч  залуусаа урмаар дутаахгүй гэж  хичээх юм.   Сурталчилгааны самбар, тараах материал дутмаг ч  өөрсдөө хэвлээд ч хамаагүй айлуудад өгч байгаа. бид аман ухуулгыг түлхүү хийж,  хариуцсан  гудамнуудаараа өдөрт хоёроос, гурван удаа  ухуулгаа хийж байна.. Бид цааш 18-р ухуулах байраар орлоо. Хоёр давхар цагаан байшинг МАХН-ын үнэн ч гишүүн үнэгүй байрлуулж байгаа аж.Энд голдуу ахмадууд  ажиллана. Тэд: “ Бид ашиг хонжоо хайж энд ажиллаагүй, хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэж байна” гэлээ.  гадаа дуу өсгөгч тавин С. Ганбаатар нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг  танилцуулна.

Орж ирсэн хүмүүсийг цай тавгийн чихэр барьсаар угтах тэдний сэтгэл хийгээд намын ухуулах байр тунчиг өнгөлөг харагдана. Ширээн дээр “Үнэний Элч” сонин, нэр дэвшигчийн нэрийн хуудас, хандивийн ухуулах материал зэргийг нэг бүрчлэн  нямбай байрлуулсан байлаа. Бидний хөдлөх үед өдрийн хурц нар жаахан бууж сэвэлзүүр салхи салхилж байв. Ухуулагч нар маань ч бас бидэнтэй цуг хөдөлсөн юм.

17 болон 19-р үрийн байр. Энэ хэсгийг улс төрийн ажилтан С.Оюунцэцэг ахлах ажээ. С.Оюунцэцэг “ Бидний ажлын зорилго нэг, хүрэх үр дүн нэг учраас хүн бүр дор бүрнээ хичээж байнаа.  иргэд маань ч дэмжиж байна. Санал сэтгэгдлийн дэвтэрт ирээдүйн эерэг сэтгэгдэл дүүрэн байгаа. Манай дүүргийн иргэдийн 80 гаруй хувь нь С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэсэн урьдчилсан мэдээллийн бид нэгтгэсэн” гэв.

Ард түмний хүү, ард түмний эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч Сайнхүүгийн Ганбаатарын төлөө  хүчин зүтгэж буй хүмүүсийн сэтгэлийг бахархасаар гарлаа.

Бид тэдэн шиг мөнгөөр дайтах бэл бэнчингүй ч ард түмний сэтгэл С.Ганбаатар гэх нэгэн үзүүрт зангилагдаж байгаа нь Сүхбаатар дүүрэг төдийгүй нийслэл, хөдөө орон нутгаар ч харагдаж байлаа.

Кино үйлдвэрт байрлах Баянзүрх дүүргийн МАХН-ын ухуулах байрыг зорилоо.

Замын хажуугаар тарьсан цэцэг мэт М.Энхболдын сурталчилгааны салбар

Ямартаа л зарим хүмүүс  “Зайг нь арай холдуулчихсан юм уу даа. Жаахан сийрэгдүү харагдаад байна шүү дээ” хэмээн хошигнож байв.

Кино үйлдвэрийн автобусны буудлын чанх хойд талд нь МАХН-ын далбаа намиран байх аж. Ухуулах байранд Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга С.Жаргал угтан авлаа. Эндхийн нэг онцлог нь намын туг, төрийн далбааг мандуулахын дээр ухуулагч нарын өмссөн шар өнгийн малгай, подволктой ижил шар өнгөөр дарцаг хийн боломжтой гэсэн бүх газруудад хадсан байсан нь харагдаж байв. “Энэ МАХН-ны байр шүү” гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Тус дүүрэг 28 хороотой ба, хороо бүрд сурталчилгааны байр байгуулсан аж. Сэлбийн гүүрнээс Наран туулийн урд зам хүртэлх газар энэ дүүргийн харьяа.  Сансар, Нарантуул зах зэрэг олны хөл ихтэй газрууддаа хоёр сонгуулийн сурталчилгааны штаб байгуулсан гэнэ. Сурталчилгааны тараалт жигд сайн, автобусны буудал, худалдааны төвүүдийн ойр орчмоор явж өнгөрөх хүмүүст хүртэл тараалт хийгдэж байгаа… “Бидний зорилго хэнийг ч ялгалгүй тараалтаа хүргэх явдал. Сэтгэлийн хүчээр л сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Санхүүжилт тааруу байгаа болохоор зарим иргэд сонгогчдодоо хоол хүнс болоод нэмэлт хүчээр тусламж үзүүлж байна. Мөн аман ухуулгыг бөөнөөрөө хүчтэйгээр хийж байгаа,Сэтгэлийн хүчээр л сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Санхүүжилт тааруу байгаа болохоор манай дүүргийн МАХН-ын үнэн ч гишүүд хоол хүнс болоод нэмэлт хүчээр тусалж заавар, зөвлөгөө өгч байгаа” хэмээн Жаргал дарга ярив.

Бид БЗД ийн 15 16 дугаар хорооны ухуулах байруудаар орлоо.Чадлын хэрээрээ л тохижуулж янзалжээ.МАН АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгааны материалуудын гудамжинд өлгөсөн газарт тависан зураг сэлт уриа лозунг  манайхтай харьцуулах юм биш.Эрээ алаг цоо шинэ туг далбаа намируулж олон өнгөөр хэвлэсэн зурагт хуудас сонин,сэтгүүл хаа сайгүй.Тэд сонгуулийн марфон эхэлснээс хойш 3 дахь сурталчилгааны багцаа тараажээ.

Сурталчилгааны штабт сэтгүүлч ирсэн сургаар нэгэн бүсгүй гомдол хэлэхээр орж ирлээ. Тэрбээр  ажилладаг байгууллагаа дурьдахгүй байхыг надаас гуйж байсан. Тэр эмэгтэйг би Туяа хэмээн нэрлэе.

Туяа нэгэн компанид энгийн л нэгэн албан тушаал эрхэлдэг ажээ. Саяхны нэгэн өдөр ажил дээр нь нэгэн залуу орж ирээд иргэний үнэмлэхтэй нь гараа өргөөрэй. Хуулбарыг нь өгөөд 20.000 төгрөг авах хүн байна уу гэж асуусанд зарим нь учир явдлыг ч асуухгүйгээр солиж орхиж гэнэ.Энэ  эгч хаширлан яах гэж байгаа юм эгч нь дэмжиж байгаа хэмээн зорилгыг нь мэджээ. Тэр залуу Намаас зохион байгуулалттайгаар иргэдийн саналыг худалдан авах зорилготой явсан гэнэ.

Яг энэ ажлыг манай байрны жижүүр ах хүртэл хийгээд явж байсан. Ах нь 40 хүний санал хурааж чадвал 300 мянган төгрөгтэй болох гээд байна… гэсэн. Энэ мэтчилэн хүмүүсийн саналыг луйвардах гэсэн оролдлогууд зөндөө  гарч байна.

Энэ хүрээд жаргах нартай уралдан сурвалжлах ажил маань дууссан юм. Замаар явж байхад “Монгол босно. Өөр гөрц байна. Бидэнд итгэ” гэсэн МАХН-ын уриаг хэлсээр алхан өнгөрөх олон нөхөдтэй таарсаар байлаа. Тэдний хэлж байгаатай адилхан. Иргэн таа зөв сонголтоо хийж өөр гарцыг эрэлхийлж байвал Сайнхүүгийн Ганбаатарт итгээд сонгох учиртай. Монгол босно. Өөр гөрц байна. Бидэнд итгэ.

З.Мөнхсувд