СОНГОГЧ ТАНЫ АНХААРАЛД

Сонгогч Та бид хэдхэн хоногийн дараа V дахь Ерөнхийлөгчөө тодруулах чухал бөгөөд хариуцлагатай түүхэн мөч биднийг хүлээж байна. Та хэний төлөө саналаа өгсөнөөс хамаарч улс орны цаашдын хувь заяа ихээхэн хамаарна. Иймд сонгогч Та бүхэнд бяцхан зөвлөмж, зарим анхааруулгыг хүргэж байна.

Санал авах өдөр ойртох тусам сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн элдэв хууль бус ухуулга, сурталчилгаа ихсэх байдал ажиглагдаж байна. Ялангуяа, нэр хүнд нь өндөр яваа манай нэр дэвшигч С.Ганбаатарын талаар, түүний нэр хүндийг зориуд унагаах гэсэн үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах, иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн явуургүй бохир ажиллагаа идэвхижиж магадгүй байна. Тиймээс өрсөлдөгчдийн зүгээс явуулах элдэв бохир ажиллагаанд авталгүй, өөрийн мэргэн сонголтоо зөв хийхийг Та бүхнээсээ хүсэж байна.

 

Өрсөлдөгчдийн зүгээс сонгогчдын саналыг татах зорилгоор элдэв хууль бус арга ажиллагааг ашиглаж болзошгүй байна. Тухайлбал,

  • мөнгө, эд зүйл тараах,
  • бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах,
  • аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
  • хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх;
  • Сонгогчдыг гадаад, дотоодод аяллуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах зэрэг амлалт өгөх, эрхийн бичиг өгөх;

Хэрэв эдгээр хууль бус үйлдэл гарвал Та нэн даруй баримтжуулж,  цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу ………….. дугаарын утсанд мэдэгдэж иргэнийхээ үүргийг биелүүлээрэй.

 

Бэлэн мөнгө, эд зүйл тараасан зөрчлийг СОНГОГЧ цагдаагийн байгууллагад баримттайгаар мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг ХОРЬ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ хэмжээний МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ОЛГОДОГ хуультайг та санаарай.

 

Сонгуулийг шударга явуулахын тулд сонгогч Таны санал санаачилга, мэдээлэл бидэнд хамгаас чухал байна.

Сонгогч та өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ өөрийн үндсэн оршин суугаа хаягын санал авах байранд очиж нэрсийн жагсаалттайгаа танилцаарай. Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад гомдлоо бичгээр гаргаж шийдвэрлүүлээрэй. Мөн танай хаяганд Таны мэдэхгүй хэн нэгэн бүртгэлтэй байвал энэ тухайгаа өөрийн харьяа санал авах хэсгийн ахлагч, иргэний бүртгэл мэдээллийн ажилтандаа хандаж, зөрчлийг арилгуулаарай.

 

Танай өрхийн хаяганд танайд амьдардаггүй, таны мэдэхгүй хэн нэгэн давхар бүртгэгдсэн байвал энэ нь сонгуулийг хууль бус явагдах үндсэн нөхцөл болдог юм. Иймд шударга сонгуулийн төлөө иргэний оролцоо хамгаас чухал байна.