МАХН-ын Дарга, Түмт, Мянгатын дарга нар Андгай өргөх, Тамга гардуулах ёслол боллоо.

МАХН-ын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх хүлээж авсан учраас дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу тамга тэмдгийг шинэчилсэн байна. Шинэчилсэн тамгыг түмт, мянгатын дарга нарт албан ёсоор гардуулах ёслолын үйл ажиллагаа төв байранд болж өнгөрлөө.

МАХН-ын Дарга Н.Энхбаяр хэлэхдээ: МАХН бол 3 дахьч хүчин бид 21 аймгийн 300 гаруй сумаар олон мянган айлаар орж Дээд хуулийн төслийг тайлбарласан, ойлгуулсан, дэмжлэг авсан. Харин одоо бид цаашид улам идэвхитэй ажиллах ёстой.

Бүх Түмт, Мянгатын дарга нартаа амжилт хүсье. Ард түмний төлөө бид үнэнчээр шударга зүтгэх ёстой гэлээ.

2018 оны 12 сарын 18

Андгай өргөх ёслол

Posted by Монгол Ардын Хувьсгалт Нам on Monday, December 17, 2018