Завхан нутгийн ард иргэд та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.

Эх орны өнөөгийн бодит байдал ямар байна вэ? гэж иргэн бүр өөрөөсөө асууж үзээрэй. Ард түмний амьдрал, улс төрийн нөхцөл байдал, Шүүх засаглалд санаа зовохгүй байхын аргагүй байгааг бүхэн бэлхнээ мэдэж буй.

Энэ болохгүй бүхнийг өөрчлөн сайжруулах боломжит гарц бол Үндсэн Хуулийг бүхлээр нь өөрчлөх явдал гэдгийг иргэн бүр ойлгож дэмжээрэй.

Энэ нь аль нэг улс төрийн намын асуудал биш Монгол хүн бүрийн анхаарах асуудал юм.

Монгол улсын улс төрийн гуравдагч том хүчин МАХН эрдэмтэн мэргэд, судлаачидтай хамтран боловсруулан гаргасан Дээд Хуулийн талаархи бүх нийтийн санал хураалт, гарын үсэг зурах, батламж гардуулах аян улс орон даяар явуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлье.

Улс эх орны хөгжил дэвшил, Ард түмний сайхан амьдралын төлөөх их үйлсэд Та бидний хамтын оролцоо хичээл зүтгэл туйлын чухал болж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн:

Завхан Аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын Дарга: Э.Гүндсамбуу