Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 31 дэх жилдээ өчигдөр/2018.11.30/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү наадмаар загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулдаг уламжлалтай. Мөн загвар өмсөгчдийн ур чадварыг сорьж, “Топ модель”-ийг тодруулдаг.

Энэ жилийн тухайд дизайнеруудын урласан шинэ, шилдэг уран бүтээлийг 80 орчим загвар өмсөгч зохион бүтээгчдийн өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан загварыг тайзнаа толилуулав.

“Гоёл 2019” наадмын “Топ модель”-иор загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо. Мөн наадмын дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул хүртсэн бол тусгай байрын шагналын эзнээр БНХАУ-ын загвар өмсөгч н.Ашидаа, загвар өмсөгч Б.Мөнхчимэг  нар тодорлоо.

Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан бол  наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналыг загвар өмсөгч загвар өмсөгч Баттогтох, н.Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг нар хүртэв. Мөн Туркийн “Цезарь” брэндийн шагналын эзнээр загвар өмсөгч н.Ширнэн, н.Болор-Эрдэнэ нар тодров.

Мөн “Гоёл “наадмын үндэс суурийг тавилцсан нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит Гран при шагналын эзнээр “Эвсэг” брэндийн загвар зохион бүтээгчид тодорлоо.

“Гоёл-2019” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

  • Тусгай байрын шагнал: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн загвар зохион бүтээгч н.Гэрэлмаа, н.Эрдэнэсүрэн
  • Ирээдүйтэй загвар зохион бүтээгч: Б.Балжинням
  • Шилдэг мэйк ап артист: н.Болор
  • Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Гантулга
  • Гоёлын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Болормаа
  • Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Ч.Уянга
  • Уран сэтгэмжийн хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч н.Халиунаа
  • Шилдэг үндэсний хувцас: Уян компани
  • Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Дархан минж” компани