хөгжүүлэгч

Сар: Жилээр

МАХН-ын Бага чуулган өнөөдөр боллоо.

МАХН-ын бага чуулаг 2018 оны 7 сарын 6 нд намын төв байранд боллоо. Бага чуулганаар Ээлжит бус их чуулгантай холбоотой асуудал, Хэнтий аймгийн нөхөн сонгуултай холбоотой асуудал, Намын гүйцэтгэх товчооны талаарх асуудал хэлэлцлээ. Та бүхэнд зургийн цомог танилцуулъя. Бага чуулганы гишүүд Бага чуулганы гишүүд МАХН-ийн төв байр Улаанбаатар хот МАХН-ын Тамгийн газрын дарга Н.Уламбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: Ажлын тайлан хэлэлцүүллээ. Их чуулганы талаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Хурлын үйл ажиллагаанд үг хэллээ. МАХН-ын Дэд Дарга С.Ганбаатар Бага чуулганы гишүүд Намын даргаас асуулт асуулаа. Бага чуулган амжилттай болж...

Read More

Ээлжит бус Их чуулган талаар Хэвлэлийн бага хурал хийлээ

ӨНӨӨДӨР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ: МАХН-ын ээлжит бус чуулган маргааш болох талаар тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, генсек Б.Тулга нарын хүмүүс мэдээлэл хийлээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга энэ үеэр, “Долдугаар сарын 7-нд нийслэл дэх UB Palace-ийн их танхимд болох ээлжит чуулганд 1044 төлөөлөгч оролцоно. МАХН-ын орон нутаг дахь нэгж болгоноос буюу баг бүрээс нэг, дүүргүүдийн хороо болгоноос хоёр төлөөлөгч сонгогдож нийтдээ 800 гаруй хүн ирнэ. Намын дүрэмд зааснаар Бага чуулган, Гүйцэтгэх товчоонд олгогдох квот нь тэдгээр орон нутгаас ирэх төлөөлөгчдийн 20 хувь нь байх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын Их хурлаас МАХН-ын мөрийн...

Read More

МАХН-ын ээлжит бус Их чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

МАХН-ын ээлжит бус Их чуулган  “Улаанбаатар плас”-ын их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит бус их чуулганаар БНМАУ-ын  Дээд хуулийн төслийг танилцуулж , МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлуудыг хэлэлцэн батлав. Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж чуулганд оролцсон нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Н.Энхбаярыг улираан сонгож, МАХН-ын Бага чуулганы гишүүдэд 174 хүнийг шинээр сонголоо. Энэ удаагийн МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчөөр Монголын 330 сум, 568 баг, 21 тосгонд  ажиллаж амьдарч байгаа  гишүүд, дэмжигчдээ төлөөлж, аймаг, сумаас 579, нийслэлийн дүүргээс 291, квотоор 174, нийт 1044 гишүүн сонгогдсон  байна. Их...

Read More

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалаар шагналаа.

Улс эх орондоо гавъяа байгуулсан хүмүүсийг баяр наадмын өмнө МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалаар шагналаа. МАХН-ын Дэд дарга Ц.Оюунбаатар болон намын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Хяналт ёс зүйн хороо болон тамгын газрын ажилтнууд шагналыг гардууллаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор: Х.Зоригт, Б.Эгээзэд, Ц.Мишигдорж Хөдөлмөрийн хүндэт медалиар: С.Оюунцэцэг, Б.Хувьд, Ч.Эрдэнэцэцэг, Ж. Пүрвээ, Ж.Чинбат Онц тээвэрчин медалиар Д.Дашзэвэг нар энгэрээ мялаалаа. 2018.07.10 МАХН-ын төв байр...

Read More
  • 1
  • 2