ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ТБХ: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих НӨАТ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ТБХ: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих НӨАТ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.06.18/ -ийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөл нь бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулж бизнесийг нь идэвхижүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой ажээ. 

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ТБХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна