С.Бямбацогт: Эмнэлгүүд ханиадтай хүнийг хатгаа гэж бүртгэж, даатгалын сангаас мөнгө авдаг болсон
Мөн нэг иргэн 61 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан гэх бүртгэл байгаа ч уг мөнгийг үнэхээр тухайн иргэн хэрэглэсэн эсэх, эсвэл эмийн сан өмнөөс нь авсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа аж.
ЭМДС-гийн зарцуулалттай холбоотой ноцтой зөрчлүүд шалгалтаар илэрчээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр, нэг иргэн жилд 316 удаа эмчилгээ хийлгэсэн, мөн нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нийт 118 сая төгрөгийг даатгалаас гаргасан байна.
Мөн нэг иргэн 61 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан гэх бүртгэл байгаа ч уг мөнгийг үнэхээр тухайн иргэн хэрэглэсэн эсэх, эсвэл эмийн сан өмнөөс нь авсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа аж.
Түүнчлэн хуулийн байгууллагууд эдгээр хэргийг шалгах ёстой эмнэлэг “ханиадтай хүнийг хатгаа” гэж бүртгэж, илүү мөнгө авахын тулд даатгалын сангаас уралдан мөнгө татах байдал газар авч байгааг тэрбээр онцлов.
Энэ мэдээг хуваалцах:




