Н.Учрал: ЗГ-ын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлнэ

Миний бие МАН-ын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
Миний бие МАН-ын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
МАН-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.11.19/ мэдээлэл хийлээ.
МАН-ын 31 дүгээр их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг,хорооноос төлөөлөгчид сонгогдож ирсэн. Сонгогдсон төлөөлөгчид аймаг, дүүрэг, сум, хорооныхоо намын гишүүдийн санал бодлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Хурлын 2255 төлөөлөгчийн саналуудыг намын үндсэн дүрэмд оруулж, намын бага хурлыг 597 гишүүнтэй байгуулсан. Анхдугаар бага хурлаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллах шийдвэрийг гаргаж, Удирдах зөвлөлийг 39 гишүүнтэй байгуулсан. Миний бие МАН-ын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
Энэ мэдээг хуваалцах:



