ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

СБД-ийн МАН-ыг М.Говьсайхан удирдана

СБД-ийн МАН-ыг М.Говьсайхан удирдана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын долоодугаар хуралдаан өнөөдөр болж Маньбазарын Говьсайханыг намын даргаар сонгосон байна. 

Тус хуралдаанд 200 орчим төлөөлөгчид оролцож 91.7 хувийн саналаар М.Говьсайханыг сонгожээ.

М.Говьсайхан нь Инженер мэргэжилтэй бөгөөд Нийслэлийн орон сууцны корпорацийг удирддаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос улстөрийн гараагаа эхэлж байсан тэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын дэд дарга, тэргүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:М.Говьсайхан

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна