ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар Г.Занданшатарын нэр төрд халдсан мэдээллийг шалгуулахаар хандлаа

Өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар Г.Занданшатарын нэр төрд халдсан мэдээллийг шалгуулахаар хандлаа

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар өнөөдөр /2026.10.19/ мэдээлэл хийж, үйлчлүүлэгчийнх нь нэр төр, алдар хүндэд халдсан агуулга бүхий мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өмгөөлөгчдийн мэдээлснээр, Г.Занданшатар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа байгалийн баялгийг төрийн мэдэлд буцаан авах, ард түмэнд тэгш хүртээх чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Гэвч эдгээр үйл ажиллагаатай нь холбоотойгоор түүний нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа гарч, олон нийтэд түгээх болсон гэж үзэж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын хүмүүс Г.Занданшатарын нэр төрд халдсан агуулгатай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэж өмгөөлөгчид мэдэгдэв. Тэдний зүгээс уг асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2026 оны есдүгээр сарын 15-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байсан Нүүрстэйн ам, Авдрант хайрханы орд газрыг Г.Занданшатар А.Намсамандтай хамтран хууль бусаар ашигласан гэх агуулгатай мэдээлэл өгсөн талаар өмгөөлөгчид дурджээ.

Харин тэдний тайлбарласнаар, дээрх орд газруудыг хорих анги татан буугдсантай холбоотойгоор хувь хүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд уг асуудлыг төрийн мэдэлд буцаан авах тухай асуудал өмнө нь хөндөгдөж байжээ. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэл энэ талаар мэдээлж байсан гэдгийг мөн онцлов.

Өмгөөлөгчид дээрх мэдээллүүд бодит байдалд нийцэж байгаа эсэх, хэн ямар зорилгоор тараасан болохыг холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1, 511.1 дэх заалтуудыг үндэслэн бусдын нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд няцаалт хийх, учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээдэг болохыг тайлбарлав.

Г.Занданшатарын өмгөөлөгчдийн зүгээс түүнийг төрийн албан тушаал хашиж байхдаа байгалийн баялгийг төрийн мэдэлд буцаан авах, ард түмэнд тэгш хүртээх чиглэлээр ажиллаж ирснийг онцолжээ.

Тухайлбал, Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд буцаан авах үйл ажиллагаанд оролцож, улмаар уг ордоос олох орлоготой холбоотойгоор ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарч байсныг дурдсан юм.

Мөн тэрбээр Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсад ашигтай болгох асуудлыг олон жилийн өмнөөс хөндөж, УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа нүүрсний сонсгол болон уул уурхайн лицензтэй холбоотой сонсгол зохион байгуулах, Ерөнхий сайдаар ажиллахдаа ашигт малтмалын лицензийн тооллого хийх зэрэг ажлыг эхлүүлсэн гэж өмгөөлөгчид тайлбарлав.

Түүнчлэн байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх зарчмыг Үндсэн хуульд тусгах чиглэлээр ажилласан нь түүний баримталж ирсэн бодлогын нэг хэсэг байсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Ийнхүү Г.Занданшатарын өмгөөлөгчид байгалийн баялгийн ашиглалт, төрийн өмчийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөж, түүний нэр төрд халдсан байж болзошгүй мэдээллийг шалгаж тогтоох шаардлагатайг мэдэгдлээ.

 

Холбогдох видео: 

 

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Г.Занданшатар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна