ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

УНТЭ-д хугацаа нь дууссан стент хэрэглэсэн байж болзошгүй зөрчил илэрсэн үү?

УНТЭ-д хугацаа нь дууссан стент хэрэглэсэн байж болзошгүй зөрчил илэрсэн үү?

Энэ оны нэгдүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-д хийгдсэн хяналт шалгалтын үеэр зүрх судасны дотуурх эмчилгээнд хэрэглэдэг стентийн зарим нь хэрэглэх хугацаа нь дууссан байсныг илрүүлсэн гэх мэдээлэл байна.

Хяналт шалгалтын явцад хугацаа нь дууссан эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн орчинд хадгалагдаж, уг хэрэгслийг эмчилгээнд ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Стент нь зүрхний титэм судсыг нээж, цусны урсгалыг сэргээхэд ашиглагддаг, өндөр эрсдэлтэй эмчилгээний үед хэрэглэгддэг эмнэлгийн чухал хэрэгсэл бөгөөд түүний хадгалалт, ашиглалт нь чанар, аюулгүй байдлын хатуу шаардлага, стандартын дагуу явагдах ёстой юм.
Тус шалгалтын дүнг ойрын хугацаанд холбогдох албаныханд танилцуулах талаар эх сурвалж мэдээллээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна