ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн яам 100 хоногт

Эдийн засаг, хөгжлийн яам 100 хоногт

Монгол Улсын Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Засгийн газрын “100 хоног-100 чөлөөлөлт”-ийн хүрээнд хийгдсэн Эдийн засаг, хөгжлийн яамны онцлох ажлуудыг хүргэж байна. 

 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг батлууллаа. Тус хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль бусад хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, давхардсан зөвшөөрөл, хүнд суртал, авлига, захиргааны дарамтаас чөлөөллөө.

 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулав. Ингэснээр, 

• Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх зүйн тогтвортой байдлыг хангах, 

• Татвар, шимтгэл, төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох, 

• Үүссэн асуудлыг гэрээний нөхцөлд нийцүүлэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.

 

“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-өөр дамжуулан бизнес эрхлэгчдээс ирүүлсэн 2.6 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 25 гомдлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангалаа. 

 

Экспорт нэмэгдэж, валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ

• 2026 оны II улиралд гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч, 545 сая ам.доллароор нэмэгдлээ.

• 2026 оны II улиралд экспорт 9.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 60 хувиар өслөө.

 

“Эрдэнэс Тавантолгой” бүлэг ордын Бортээг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ахлан сонгон шалгаруулалт явуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК менежментийг хариуцан, олборлолтын үйл ажиллагааг үндэсний аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхээр боллоо. 

 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хоорондын Худалдааны түр хэлэлцээр 2026.07.22-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлснээр 180 сая гаруй хэрэглэгч бүхий зах зээлд экспортын бараа бүтээгдэхүүнээ тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжийг бүрдүүлэв. 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд эдийн засгийн бодит өсөлтийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 6.3 хувь байхаар баталлаа.

 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлууллаа. Тус төлөвлөгөөнд:

• Эдийн засгийн чөлөөлөлт, 

• Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, 

• Ногоон хөгжлийн чөлөөлөлт, 

• Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгалаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна