ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Талибаны дэглэм эхнэрээ зодохыг хуулиар зөвшөөрч, ясыг нь хугалахгүй, ил шарх гаргахгүй байх ёстой гэж заажээ

Талибаны дэглэм эхнэрээ зодохыг хуулиар зөвшөөрч, ясыг нь хугалахгүй, ил шарх гаргахгүй байх ёстой гэж заажээ

Талибаны эрх баригчид Афганистанд хатуу, дарангуй шинжтэй шинэ зарлиг гаргаж, ижил хүйстнүүдийн бэлгийн харилцааг цаазаар авах ялаар шийтгэхээр тусгасан төдийгүй нөхөр нь эхнэрээ зодохыг тодорхой нөхцөлтэйгээр зөвшөөрсөн байна. Тодруулбал, яс хугалах, ил шарх гаргах, бие дээр нь ил харагдахуйц хөхрөлт, удаан хугацаанд арилахгүй гэмтэл учруулахгүй бол шийтгэл хүлээлгэхгүй гэжээ.

Хүний эрхийн байгууллагууд энэхүү шийдвэрийг “сүйрэл дагуулсан” алхам хэмээн шүүмжилж, эмэгтэйчүүдийн хууль, шүүхэд хандах боломж улам хумигдана хэмээн анхааруулсан байна.

Кабулаас CNN-д ярилцлага өгсөн эрхийн идэвхтэн Махбуба Сераж “Эрчүүд эмэгтэйчүүдийг бүрэн захирах эрхтэй гэсэн агуулга явж байна. Түүний үг бол хууль гэсэн үг” хэмээн мэдэгджээ.

Эдгээр шийтгэл Афганистанд өмнө нь ч өргөн хэрэглэгдэж ирсэн ч 2021 оны наймдугаар сард АНУ болон холбоотнууд цэргээ татаж, талибууд дахин засгийн эрхэнд гарснаас хойш ийм тодорхой байдлаар хуульчилсан нь анх удаа болж байгаа юм.

Талибууд өөрсдийн гаргасан бүх шийдвэрийг Исламын шариатын хуулинд нийцсэн, шашны үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Афганы Шинжээчдийн Сүлжээ (Afghan Analysts Network)-ийн орчуулснаар, “Хэрэв нөхөр эхнэрээ зодож, яс хугалах, ил шарх гаргах, бие дээр нь хөх няц үүсгэх зэрэг ноцтой гэмтэл учруулж, эхнэр нь шүүхэд гомдол гаргавал нөхрийг зөрчил гаргагчид тооцож, 15 хоногийн хорих ял онооно” гэжээ.

Харин амьтанд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд илүү хатуу шийтгэл ногдуулахаар тусгасан байна. Тухайлбал, нохой, тахиа зэрэг амьтдыг хооронд нь зодолдуулахыг албадсан этгээдэд таван сарын хорих ял оноохоор заажээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна