ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

ОЮУТОЛГОЙ: Чөлөө Учрал

ОЮУТОЛГОЙ: Чөлөө Учрал

Хэнээс ч нуух хэрэггүй нэгэн сул тал Монгол Улсад байдаг нь геополитикийн таагүй байршил. Бяцхан Монгол орныг минь дундаа хавчаад сууж байдаг хоёр аварга үүнийгээ нэг их нуудаг ч үгүй. Харин монголчууд өөрсдөө арай өөр хүсэл мөрөөдөл, амбицтай. Энэ бол дэлхийд, барууны ертөнцөд нээлттэй орших явдал.

Хэнээс ч нуух хэрэггүй нэгэн сул тал Монгол Улсад байдаг нь геополитикийн таагүй байршил. Бяцхан Монгол орныг минь дундаа хавчаад сууж байдаг хоёр аварга үүнийгээ нэг их нуудаг ч үгүй. Харин монголчууд өөрсдөө арай өөр хүсэл мөрөөдөл, амбицтай. Энэ бол дэлхийд, барууны ертөнцөд нээлттэй орших явдал.

Энэ нь бидний геополитикийн нөхцөлийг хямраадаггүй юмаа гэхэд амраадаггүй билээ. Тэгвэл бидний баруунтай тогтоосон эдийн засгийн хамгийн бодит, хамгийн том холбоос бол яах аргагүй Рио Тинто групптэй хамтран хэрэгжүүлж буй мега төсөл болох Оюутолгойн зэсийн уурхай. Энэ ч утгаараа бидний заавал хийх ёстой байсан түүхэн эргэлтийн цэг бол “Оюутолгойн гэрээ” мөн байлаа. Яг л 1911 оны хувьсгал шиг. Үүнийг хийсэн тухайн цагийн Ерөнхий сайд С.Баяр нарын 2008, 2009 оны үйл явдлын товчоон хожим улстөрийн уран сэцэн нүүдлийн жишээгээр түүхэнд орох болно. Монголын шилдэг сэхээтнүүд, улстөрийн лидерүүд хамтран зүтгэж байж үүнийг хийсэн юм. Коммуннист ертөнцийг гэтэлж, аварга том мангасын тэврээс мултарсны жинхэнэ мэдрэмжийг монголчууд энд авсан. Тиймдээ ч ангаахай мэт эмзэг, нэг л өдөр үгүй болчихож мэдэх нандин санагддаг нь Оюутолгойн гэрээний нэгэн онцлог болж бидэнд хоногшжээ. 

Гэхдээ мэдээж энэ бол шилдэг гэрээ биш. Анх эхлэхэд нь “өөртөө хувьцаа ав” гэж популист улстөрчид шаардсан. Тэрнээс хойш “авсан хувьцааныхаа зээлэнд ихийг төлж байна” гэж бас уурссан сонирхолтой парадоксыг өөртөө агуулсан гэрээ. Үүнийг 2009 оноос хойшх үе үеийн Засгийн газрууд нэг тийш нь болгох ёстой байсан юм. Гэвч ямар ч бодитой өөрчлөлт, алхам хийгдэхгүйгээр 17 жил өнгөрч, 9 Ерөнхий сайдын нүүрийг үзээд Н.Учралын үед хүрч ирсэн байдаг. 

Учралд харизмагаас гадна таатай нөхцөлүүд байсан лдаа. Рио Оюутолгойд хөрөнгө оруулах тусам, бүтээн байгуулалт нь зузаарах хэрээр Монголоос гарах улам хэцүү болж ирсэн. Чих зөөлөрнө гэсэн үг. Мэдээж хязгаартай, Рио дурын үнээ хэлж, зараад л гараад явчихад хэн хорих юм бэ? Тийм болохоор хаа хүртэл нь чангалахыг нарийн мэдрэмж л хэлж өгнө. Мөн Ерөнхий сайдад “хэцүү байна шдээ....” үглэх дуулах шалтгаан гадаад талаас ч, дотоод талаас ч зэгсэн ихсэж ирсэн үе байлаа. Чулууг сууриар нь гөнжиж “суллах” ажлыг ч өмнөх Засгийн газрууд хийгээгүй биш хийсээн. Харин Учралд барьцтайхан хөшүүрэг хэрэгтэй байв. Энэ бол хэлэлцээрийн ширээний ар дахь “зөвшөөр, эсвэл гар” гэдэг үг. Ингээд Рио ухарсан. Монгол урагшилсан. Чөлөө учрал гэж буддын номонд гардаг ойлголт. Чөлөө Учрал гэж энэ удаа бичиж үзмээр санагдлаа.   

Энэ бол гэрээг анх хийсэн явдалтай эн тэнцэхүйц ахиц мөн. Учир нь энэ жил монголчууд анх удаа ногдол ашгаа хүртэнэ. Удтал харж суусан бяслагаа анх удаа өөрөө зүсэж идэх нь байна. Сонин мэдрэмж. Гоё. 

Бүх үйл явц залуу Ерөнхий сайдын ажлын арга барил болоод буй “шилэн хоргонд” үргэлжилнэ. Хэн бүхний нүдэн дээр, хүн бүхний хяналт доор. Тиймээс элдэв хар сэргүйгээр ард олноороо хэлэлцэх боломж бүрдлээ. Гэхдээ Засгийн газраас өчигдөр, “юунд зарцуулахыг И-Монголиа дээр ард иргэдтэйгээ зөвшилцөнө” гэсэн мэдэгдэл арай л түргэдэв үү дээ. Уг нь шууд хуримтлалын дансанд орох уу, эсвэл дулааны шинэ станц барих уу? Арьс шир боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах уу, эсвэл малын эм, вакцины үйлдвэртэй болох уу? Эсвэл бүр хоёр гол боомтоо бүрэн шинэчлээд авах уу? гэсэн тодорхой хэдэн хувилбар дээр хэлэлцэх юм билээ. Гэтэл дээрх мэдэгдлээс болоод хүмүүс “манайхан бэлнээр нь аваад дор нь идэж уугаад дуусгачихна шүү дээ” гэсэн хатуу шүүмжлэл нийгэмд босгож ирээд байна. Нэг талаас нийгэм маань эрүүлжээд, эдийн засаг тэлээд л байгаагийн шинж. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Учрал

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна