ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Малайзын экс Ерөнхий сайд Нажибт өнөөдөр нэмж 15 жилийн хорих ял оноолоо

Малайзын экс Ерөнхий сайд Нажибт өнөөдөр нэмж 15 жилийн хорих ял оноолоо

Малайзын шүүх Баасан гарагт буюу өнөөдөр /2025.12.26/ экс Ерөнхий сайд Нажиб Разакийг төрийн сан 1MDB-тэй холбоотой олон тэрбум ам.долларын луйврын хэрэгт эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг олон зүйл ангиар буруутайд тооцож, 15 жилийн хорих ял оноолоо.

Шүүх Нажибт эрх мэдлээ урвуулан ашигласан дөрвөн зүйл ангид тус бүр 15 жил, мөнгө угаасан 21 зүйл ангид тус бүр 5 жилийн хорих ял оноосон бөгөөд эдгээр ялыг зэрэгцүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

72 настай Нажиб нь 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хамтран байгуулсан 1Malaysia Development Berhad (1MDB) сантай холбоотой өмнөх хэрэгт 2022 оны наймдугаар сараас хойш хоригдож байгаа юм. Тодруулбал, 2020 онд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ял, 49.3 сая ам.доллараар торгох ял оногдуулсан. Улмаар 2024 онд Пардон зөвлөлөөр 12 жилийн ялыг нь бууруулсан.

Тэгвэл өнөөдөр нэмж 15 жилийн хорих ялаар шийтгэгдэв.Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр ирсэн талаар Reuters мэдээллээ.

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан билээ. 

 

Ш.Адъяамаа

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Малайз

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна