Монгол Улс тавин жилийн дараа эрчим хүчний импорт, экспортын боломжийг нээсэн хоёр дах холболттой боллоо. Эрчим хүчний яамны хүсэлтээр “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан 220 кВ “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад оруулснаар (2026.08.03) энэхүү үүд хаалга нээгдэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй уг байгууламж манай улсын эрчим хүчний систем, өмнөд бүсийн цахилгаан хэрэглэгчид төдийгүй Оюу толгой уурхайн цахилгааны хэрэглээг дотоодоос хангах гэрээний үүргийг биелүүлэхэд ч ихээхэн ач холбогдолтой.
“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж 220 кВ-ын зургаан оруулгатай хуваарилах байгууламж ба 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт сүүлийн үеийн технологийн шийдэл нэвтрүүлэн баригдсан. Үр дүнд нь манай улсын эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах техникийн нөхцөл бүрдэж байна. Энэ нь эрчим хүчний салбар, цаашлаад Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд ч тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд энергиэр 6-8 хувь, чадлаар 10 орчим хувийн өсөлттэй хэдий ч эрчим хүчний эх үүсвэр, чадлын дутагдалтай өнөө цаг үед өвлийг өнтэй давахад хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй. Учир нь, энэхүү ил хуваарилах байгууламжаар дамжуулан ӨМӨЗО-ноос 80 МВт хүртэл чадлыг импортлохоор “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон “Диспетчерийн зохицуулалтын гэрээ”-г (2025.12.16) үзэглэсэн.
![]()
Тухайлбал, өвлийн оргил ачааллын үед өмнөд бүсийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ (ТБНС)-ээс тусад нь импортын эрчим хүчээр тэжээх юм. Ингэхээр өмнөд бүс нутгийн хэрэглэгчид өвөл цахилгааны хязгаарлалтад өртөхгүйгээс гадна ТБНС-ний ачаалал тэр хэрээр буурч бусад хэрэглэгчдийг хязгаарлах нь ч багасна.
Манай улсын ТБНС-ний хойд хөрш ОХУ-аас импортоор авах дээд чадал 340 МВт байдаг бол одоо урд хөрш БНХАУ-аас 80 МВт хүртэлх чадлыг импортлох бүрэн боломжтой боллоо. Түүнчлэн, 2025-2026 оны өвлийн оргил ачааллын 8.1 хувийг ОХУ-ын импортоор хаажээ. Гэсэн ч өнгөрсөн өвөл хамгийн ихдээ 170 МВт чадлаар хязгаарлалт хийх тохиолдол гарсан гэх мэдээллийг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК өгсөн. Тэгвэл ирэх буюу 2026-2027 оны өвөл түүнээс ч их хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй хэмээж буй. Тиймээс “Зэс-Оюу” байгууламжаар дамжуулан импортлох энэхүү 80 МВт чадал дундаж хэрэглээтэй 16 мянган айл өрхийг хязгаарлалтаас “аврах” гарц болж байна.

Тэрхүү 80 МВт чадал бол нийслэлийн Налайх, Чингэлтэй дүүргийн нийт цахилгаан хэрэглэгчийг бүхэлд нь хангахуйц үзүүлэлт гэдгийг тодотгоё. Дашрамд дурдахад, Монгол Улсын хамгийн том буюу 80 МВт чадалтай “Сонгино” батарей хуримтлуур л гэхэд 25 мянга орчим айл өрхийн хэрэглээг хангах чадалтай байдаг. Түүнчлэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1991 онд ашиглалтад орсон буюу одоо ашиглаж буй хамгийн өндөр насжилттай зургаадугаар турбин мөн 80 МВт чадалтай.
Түүгээр зогсохгүй “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх давуу талтай. Өмнө нь өвлийн оргил ачааллын үед зөвхөн ОХУ-аас импортоор 320 МВт чадлыг авч ачааллыг хаадаг байсан. Харин одоо ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй холбогдсоноор манай улс импортын эрчим хүчний хоёр эх үүсвэртэй болж байгаа юм. Улмаар манай улс урд хөрш рүүгээ цахилгаан эрчим хүч экспортлох ч боломж нөхцөл бүрдсэн гэсэн үг.

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд уурхайн цахилгаан хангамжийг дотоодын эх үүсвэрээс хангах үүрэгтэй. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой уурхайг эрчим хүчээр хангах гэрээг 2022 онд байгуулсан. Гэрээний дагуу хүлээсэн эдгээр үүрэг, амлалтыг биелүүлэх ажлыг “Зэс-Оюу” хуваарилах байгууламж нэг алхам урагшлуулав. Учир нь, Тавантолгой станцаас эхлээд шинэ эх үүсвэр тухайн бүс нутагт ашиглалтад орвол “Зэс Оюу” байгууламжаар дамжин Оюу толгой уурхайн эрчим хүчний хэрэглээг хангах юм.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар энэхүү байгууламжийг барьсан аж. “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төсөлд үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон. Энэхүү бүтээн байгуулалт нийт 600,000 хүн/цагийн хөдөлмөрөөр осол, гэмтэлгүйгээр бүтээн босжээ.
Energy Insight Magazine- Энержи Инсайт сэтгүүл“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж өвлийг өнтэй давахад
чухал үүрэг гүйцэтгэнэ

Energy Insight Magazine- Энержи Инсайт сэтгүүл