ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Нийгэм

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аяныг эхлүүлжээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.

?
Админ хэрэглэгч

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аяныг эхлүүлжээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.

 

 

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аяныг эхлүүлжээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулсан аж. Түүнчлэн төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа талаар албаныхан ярих болсон. Иймд, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны арваннэдүгээр сарын 5-наас эхлүүлсэн. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иймд жолооч та хугацаандаа төлбөрөө барагдуулаарай. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ. Иргэд олон нийт ebarimt.mn, ezam.mn, e-Mongolia.mnзэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой юм.

Холбоотой:Нийгэм

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна