ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Хэний ч гэрт хулгай ороход бухимдах нь аргагүй

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Хэний ч гэрт хулгай ороход бухимдах нь аргагүй

УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэрэг гарч, тэрбээр цахим орчинд бухимдлаа илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Түүнийг УИХ-ын гишүүний хувьд зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн иргэд цахим орчинд шүүмжилж, цаашлаад эгүүлэн татах асуудлыг ч хөндөж эхэлсэн.

Энэ асуудалтай холбоотойгоор түүний харьяалагддаг намын дарга байр сууриа илэрхийлэхдээ “Хэний ч гэрт хулгай ороход бухимдах нь аргагүй. Харин тэр бухимдлаа хэрхэн илэрхийлэх нь хувь хүний асуудал” гэжээ.

Түүнчлэн тэрбээр жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдлээ. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гэхээс биш тойргоос сонгогдсон гишүүдийг ч  эгүүлэн татах тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд бүр ч тодорхой бус байгаа.

Нөгөө талд иргэдийн зүгээс “төрийн өндөр албан тушаалтан олон нийтийн өмнө ёс зүйтэй байх үүрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж, цахим орчин дахь үйлдэл, үг хэллэгт ч хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ийнхүү нэг гишүүний цахим бухимдал улс төр, эрх зүйн томоохон хэлэлцүүлгийн сэдэв болон өргөжиж, жагсаалтын гишүүдийн эрх зүйн статус, хариуцлагын механизмын талаар шинэ маргаан дэгдээгээд буй. Хуулийн төсөл өргөн баригдаж, улмаар хэлэлцэгдсэн тохиолдолд парламентын тогтолцоонд нөлөөлөх өөрчлөлт болох эсэх нь анхаарал татаж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Б.Батбаатар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна