ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина

Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, эрсдэлийг бууруулахаар “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг барина.

 

Төслийг хоёр багц ажлын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал “Багц-1”-ийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчлэх юм. Ингэснээр шугамын хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

 

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна