Хятадад ганцаараа амьдардаг, ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” (“Are You Dead?” нэртэй гар утасны апп олны анхаарлыг татаад байна.
Тус апп нь хэрэглэгч тодорхой хугацаанд “би зүгээр байна” гэсэн товч дарах зарчмаар ажилладаг. Хэрэв 24–48 цагийн дотор хариу өгөхгүй бол урьдчилан бүртгүүлсэн ойр дотнын хүнд автоматаар мэдэгдэл илгээдэг аж.
Апп нээгдсэн даруйдаа Хятадын App Store-ийн төлбөртэй аппуудын жагсаалтыг тэргүүлж, ганцаараа амьдардаг хүмүүсийн аюулгүй байдал, нийгмийн ганцаардлын асуудлыг дахин хөндлөө.
Зарим хэрэглэгч апп-ийн нэрийг нь “хэт ширүүн” гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь бодит хэрэгцээнд тулгуурласан ухаалаг шийдэл хэмээн үнэлж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад ганц бие, ганцаараа амьдардаг иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор ийм төрлийн “дижитал хамгаалалт” бүхий аппууд эрэлттэй болж эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider






