ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнг энэ долоо хоногт огцруулах уу?

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнг энэ долоо хоногт огцруулах уу?

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгсөн билээ. Тодруулбал, 30 хоногийн дотор эрчим хүчний салбарт үүсээд буй хүндрэл, доголдлыг шийдвэрлэж, тодорхой ахиц гаргахыг даалгасан бөгөөд эс биелүүлбэл хариуцлага тооцно гэдгийг анхааруулсан юм.

Уг хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж байгаа тул сайдын албан тушаалын асуудал олны анхаарлын төвд байна.

Сайд Б.Чойжилсүрэн тухайн үед  “Үнэнийг хэлэхэд, 2027 оны наадам хүртэл эрчим хүчний дутагдал бүрэн арилахгүй. Хэрэв ажлаа өгөх шаардлага гарвал өгнө. Энэ албан тушаалыг авсан шигээ өгч чадна” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Түүний ажлын гүйцэтгэлд ямар үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Б.Чойжилсүрэн

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна