Зөвлөгөөнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, удирдлагууд оролцов.
Хурлаар,
Томуугийн дархлаажуулалтын нөхцөл байдал, үр дүнгийн талаар хэлэлцлээ.
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаарт ирсэн гомдол, санал, тэдгээрийн шийдвэрлэлтийн явцтай танилцав.
Дүүргийн хэмжээнд хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг чухалчлан хэлэлцэв.


Мөн дүүргийн удирдлагуудын зүгээс хүүхдүүдийн ухамсар, хүмүүжилд чиглэсэн үе шаттай арга хэмжээг зохион байгуулах нь чухал байгааг онцолж, цаашид энэ чиглэлд анхаарч ажиллахыг боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Хурлын төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс холбогдох байгууллагууд, алба хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.






