ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, иргэдэд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээр тодорхой хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Тодруулбал, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүд зэрэг кабинетуудаар 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд ажиллана. Мөн хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр зохион байгуулалт хийсэн байна.

Харин Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Иргэд та бүхэн баярын өдрүүдэд дээрх хуваарийн дагуу өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандан шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжтой юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна