ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн төслүүдэд техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн төслүүдэд техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар тогтоолын дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Монголын мянганы сорилтын сантай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна. 

 

Гэрээний хүрээнд олон улсын FIDIC гэрээний дагуу “Ус хангамжийн баруун эх үүсвэр”, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”, “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”, “Ус дамжуулах шугам хоолой” зэрэг  томоохон дэд бүтцийн барилга байгууламжуудын ашиглалт зүгшрүүлэлт, тохируулга болон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд  “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл хэрэгжиж байна. Тус төсөл нь Шувуун фабрик, Биокомбинат орчмын нийт 30 гүний худгаас хоногт 140,000м³  ус олборлох хүчин чадалтай бөгөөд энэхүү олборлосон усыг “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-т цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн усыг 55 км дамжуулах шугамаар  Нийслэлийн хүн ам болон  аж ахуйн нэгж байгууллагад нийлүүлэх юм. 

“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” нь Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн уснаас  хоногт 50,000 м³ усыг хүлээн авч дахин цэвэршүүлж, ДЦС- 3, ДЦС-4-ийн технологийн хэрэгцээнд нийлүүлж, цахилгаан станцуудын гүний худгаас олборлодог байсан усыг байгальд нь үлдээх ач холбогдолтой. 

 

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Орон сууц, нийтийн аж ахуй, дэд бүтцийн хөгжлийн хэлтсийн инженер, техникийн ажилтнууд дээрх  дэд бүтцийн төслүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалтад зүгшрүүлэлт, тохируулга, туршилтын ажилд тогтмол хяналт тавьж, илэрсэн гэмтэл, доголдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, төслийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ашиглагч байгууллага болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, захиалагч “Монголын мянганы сорилтын сан” УТҮГ болон FIDIC гэрээний инженерүүд зэрэг талуудын хоорондын уялдаа холбоог зохицуулж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна