УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг ирэх долоо хоногт Шадар сайдаар томилно

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан /2025.10.29/Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайханыг Засгийн газрын гишүүнийг "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн. Тодруулбал, түүнийг нэгдүгээрт, Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож, гарын үсэг зурсан буюу танхимын зарчмыг зөрчсөн. Хоёрдугаарт, шатахууны хомсдлыг шийдвэрлэчихээд байхад хомсдолтой байгаа мэтээр мэдээлэл тарааж, олон нийтийг өдөөн турхирсан, Засгийн газрын үйл ажиллагааны эсрэг ажилласан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн юм.

Шадар сайд асан С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.
Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болсон байна. Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлсэн байна. Тиймээс өчигдөр /2025.11.07/ хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй байгаа тул дээрх асуудлыг хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр түр хойшлуулаад байна.
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бус мэдээлэл С.Амарсайханыг Шадар сайдын албан тушаалаас огцруулахаас өмнө гарсан бөгөөд энэ талаар Х.Ганхуягаас тодруулсан сэтгүүлчдийн асуултад тэрбээр, “Төсөв гээд ухаан сөхөө алга, сайдын санал ирвэл ярилцана” гэсэн хариулт өгч байсан юм. Түүний хувьд, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байсан гол дүрүүдийн нэг юм.
Шадар сайдаар Х.Ганхуяг томилдогдсоноор дараах үүрэгт ажлуудыг хариуцаж ажиллах юм. Үүнд:
- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо
- Онцгой байдлын ерөнхий газар
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Хөрөнгө оруулалт, худалдааны газар
- Стандарт хэмжил зүйн газар
- Монополын эсрэг газар
- Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг чухал байгууллагуудыг хариуцан ажилладаг гэдгээрээ онцлогтой юм.
Энэ мэдээг хуваалцах: