ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Ч.Хишигдалай: ШТС-ууд зохиомол хомсдол үүсгээгүй, харин түгээгч нарт асуудал байх шиг байна

 Ч.Хишигдалай: ШТС-ууд зохиомол хомсдол үүсгээгүй, харин түгээгч нарт асуудал байх шиг байна

Шатахууны нөөц, хомстлын талаар АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай дараах мэдээллийг өглөө. Тэрбээр " Шатахууны очер дугаарлалт өнөө, маргаашдаа шийдэгдчихнэ. Нийслэлийн тухайд ачлалтын тоо хэмжээ, импортын тоо хэмжээнээс харахад маргааш оройноос хэвийн болно. Хэрэглээний хувьд өнгөрсөн долдугаар сард олон аймгийн наадам, ой болсон. Тэр үед 75 мянган тонныг хэрэглсэн. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 75 мянган тонн шатахуун импортоор оруулж ирсэн ч хомсдолтой байсан. Энэ сард 83 мянган тонн орчим шатахууныг зөвхөн ОХУ-аас оруулж ирэхээр захиалга өгсөн. Мөн БНХАУ-аас авна.

 

Үйлдвэрийн ачилтын урд, хойд хуваарилалт бол байдаг. Арванхоёрдугаар сарын сүүлийн хугацаанд үйлдвэр маань үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж нийлүүлэх ёстой. Тэгэхээр энэ хомстол түр зуурын асуудал. 

ААН-үүд санаатайгаар зохиомол хомсдол үүсгээд байгаа зүйл надад бол харагдахгүй байна. Зарим нэг ШТС-ын түгээгч нар "Өнөөдөр манай саванд 15 мянган литр бууна. Гурван ээлж найман цагаар ажиллана. Тав, таван мянгаар нь зарна" гэх мэт орлогоороо цалинждаг учраас хуваарилалт хийдэг юм байна. 

Ийм ачаалалтай, доголдолтой байгаа үед аж ахуйн нэгжүүдийг тийм хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлагыг бид тавиад явж байна" гэлээ. 

 

 

 

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Шатахуун

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна