ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Өсөлт саарч буй зах зээлд Монголын аялал жуулчлалынхан юунд бэлдэх вэ?

Өсөлт саарч буй зах зээлд Монголын аялал жуулчлалынхан юунд бэлдэх вэ?

ITM Mongolia 2026-ийн хүрээнд аялал жуулчлалын бизнес эрхлэгч, удирдлага, менежерүүдэд зориулсан “Future Tourism Forum” аравдугаар сарын 24-нд Crocus Event Hall-д болно.

ITM Mongolia 2026-ийн хүрээнд аялал жуулчлалын бизнес эрхлэгч, удирдлага, менежерүүдэд зориулсан “Future Tourism Forum” аравдугаар сарын 24-нд Crocus Event Hall-д болно.

Ковидын дараа дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Хэрэглэгчид сонголтоо юунд тулгуурлан хийж байна вэ? Таны бизнес хувьсан өөрчлөгдөж буй зах зээлд бэлэн үү? Технологи, хиймэл оюун ухаан бидэнд ямар боломж нээж байна вэ?

Энэ жил дэлхий даяар өсөлт саарч, жуулчид илүү хянамгай, аюулгүй сонголт хийж байна

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын (UN Tourism) “World Tourism Barometer”-ийн 2026 оны 9 дүгээр сарын тайлангаар 2026 оны эхний хагаст 690 сая жуулчин олон улсад аялжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс ердөө 0.4%-иар өссөн үзүүлэлт юм. Геополитикийн хурцадмал байдал, нислэгийн зардлын өсөлт, инфляцын дарамт өсөлтийг сааруулжээ. Үүний улмаас UN Tourism оны эхэнд 3–4% гэж тооцоолж байсан 2026 оны өсөлтийн төсөөллөө 1–2% болгон бууруулсан байна.

Бүс нутгуудын хувьд Африк 4%, Европ 3%, Америк тив 2%, Ази, Номхон далайн бүс 1%-иар өсөж, Ойрх Дорнод 22%-иар буурсан. Харин Зүүн хойд Ази 3%-иар өссөн нь Монголын хувьд анхаарал татах үзүүлэлт юм.

Уг тайланд зах зээлд гарч буй гурван гол өөрчлөлтийг онцолжээ:

  • Жуулчид үнийн хувьд үр ашигтай, үнэ цэнтэй аяллын бүтээгдэхүүнийг илүү эрэлхийлж байна.

  • Ойрын зайн болон дотоодын аяллын эрэлт нэмэгдэж байна.

  • Нислэгийн хүртээмж, үнэ, геополитикийн тогтворгүй байдал аяллын шийдвэрт улам ихээр нөлөөлж байна.

Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн хүртээмжийг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, үйлчилгээгээ төрөлжүүлэх шаардлагыг улам тодотгож байна. Ялангуяа өсөлттэй байгаа Зүүн хойд Азийн зах зээл бүс нутгийн хамтын ажиллагаа, шинэ түншлэлийг өргөжүүлэх бодит боломж юм.

Эх сурвалж: UN Tourism – World Tourism Barometer, September 2026

Форумд юу хэлэлцэх вэ?

Ийм өөрчлөлтийн үед бизнесээ хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуултад хариулт авч, мэдлэгээ тэлэх, бизнестээ шууд хэрэгжүүлэх шинэ санаа олох боломжийг Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй “Future Tourism Forum” олгоно.

  • Дэлхийн аялал жуулчлалын шинэ чиг хандлага. Зах зээлийн өөрчлөлт, аялагчдын хэрэгцээ, сонголтын шилжилт.

  • Борлуулалтаа өсгөх арга. Оновчтой маркетинг болон хэрэглэгчдийн зан төлөвт тулгуурласан бодит шийдлүүд.

  • Хиймэл оюун ухаан, технологи. Аялал жуулчлалын бизнест AI-г хэрхэн бодитоор ашиглах вэ.

  • Хөрөнгө оруулалт, санхүүжилт. Салбарт зориулсан хөрөнгө оруулалтын боломж, санхүүгийн бүтээгдэхүүн.

Олон улсын болон салбартаа манлайлагч мэргэжилтнүүд судалгаа, туршлага, бодит кейст тулгуурлан илтгэл хүргэнэ. Мөн “AI Clinic”-ээр бизнесийнхээ хиймэл оюун ухааны шилжилтэд бэлэн байдлыг үнэлүүлж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой.

Форумд хэн оролцох нь зүйтэй вэ?
Тур оператор, зочид буудал, амралтын газар, тээвэр, үйлчилгээний байгууллагын удирдлага, менежер, маркетингийн мэргэжилтнүүд болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүн бүр.

🗓 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 24, 10:00–14:00
📍 Хаана: Crocus Event Hall
🎟 Төлбөртэй · Суудлын тоо хязгаартай
🔗 Цахим тасалбар: https://ticket.mn/event/3282
Зохион байгуулагч: Монголын аялал жуулчлалын холбоо

ITM Mongolia 2026-ийн бусад арга хэмжээ

Форумаас гадна ITM Mongolia 2026 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн аравдугаар сарын 23–25-нд Мишээл Экспо төвд болно. Үзэсгэлэнд үнэ төлбөргүй орно. 300 гаруй байгууллага оролцож, 21 аймаг болон гадаадын улс орнуудын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор танилцуулна.

Мөн энэ жил анх удаа “Corporate Travel Connect” бизнес уулзалт болно. Энэ уулзалтаар тэргүүлэх 50 аж ахуйн нэгж, байгууллагын захиалагчид байгууллагын аялал, амралтын үйлчилгээ санал болгож буй аялал жуулчлалын компаниудтай шууд уулзаж, үнийн санал, нөхцөл, хамтын ажиллагааны талаар ярилцана.

           Дэлгэрэнгүй: 99109816, 88460044 · info@travelmongolia.org

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна