ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

LEGO тоосго хэлбэртэй Crocs гутал удахгүй худалдаанд гарна

LEGO тоосго хэлбэртэй Crocs гутал удахгүй худалдаанд гарна

Энэ оны нэгдүгээр сард LEGO болон Crocs компаниуд олон жилийн хугацаанд үргэлжлэх дэлхийн хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж, хоёр брэндийн онцлогийг нэгтгэсэн анхны бүтээгдэхүүнээ “LEGO Brick Clog” нэртэй, зоригтой шинэ загвараар танилцууллаа.

Эдгээр тод улаан өнгийн гутал нь томруулсан 2x4 хэмжээтэй LEGO тоосго-оос санаа авч бүтсэн бөгөөд хайрцаглаг, дөрвөлжин хэлбэр нь Crocs-ийн уламжлалт дизайныг цоо шинэ түвшинд гаргажээ.

Гутлын дээд хэсэгт LEGO лого дарсан дөрвөн том товгор байрлахын зэрэгцээ доод уланд нь тоосго хэлбэрийн “anti-stud” буюу тусгай хийцтэй ул суурилуулсан байна.

Хэдийгээр гадна төрх нь хатуу хуванцар LEGO тоосгыг санагдуулам боловч гутлыг Crocs-ийн зөөлөн Croslite хөөс материалаар хийсэн тул хөнгөн, өмсөхөд эвтэйхэн, цэвэрлэхэд хялбар хийгдсэн аж.

LEGO Brick Clog нь 2026 оны хоёрдугаар сарын 16-нд дэлхий даяар худалдаанд гарах бөгөөд Crocs-ийн албан ёсны сайтаар 149.99 ам.долларын үнээр зарагдах юм.

Цуглуулагчдад зориулсан онцгой урамшуулал болгон хос бүрт тусгай LEGO минифигур дагалдах бөгөөд уг дүр нь дөрвөн өөр өнгийн жижиг Brick Clog гуталтай байх ажээ.

Энэхүү анхны танилцуулга нь хамтын ажиллагааны эхлэл төдий бөгөөд 2026 оны хавар хүүхдэд зориулсан шинэ бүтээгдэхүүнүүд болон LEGO сэдэвтэй Jibbitz™ гоёлын томоохон цуглуулга худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна