Зээл авч байгаагүй хүн зээлийн түүхгүй, зээлийн түүхгүй учраас зээл авч чадахгүй энэ дугуй тойрог логик өнөөдөр олон монголчуудын амьдралд бодит саад болж байна. Банкууд зээл олгохдоо хамгийн түрүүнд зээлийн түүх шалгадаг. Үүнийг ойлгохоор. Гэвч зээлийн түүхгүй байна гэдэг нь санхүүгийн сахилга муутай гэсэн үг огт биш.
Бодоод үз. Орлоготой, зарлага нь хяналттай, өр тавьж байгаагүй, хуримтлал бүрдүүлсэн хүн бол санхүүгийн хамгийн эрүүл загвараар амьдарч буй хүн. Гэтэл яг энэ хүн банкны шалгуурт “тэнцдэггүй” учир нь түүний гарт зээлийн карт байгаагүй, хэзээ ч өр авч байгаагүй.
Банкны логикоор бол өргүй амьдрах нь гэм болж байна. Үүний эсрэгээр, олон дахин зээл авч, хугацааг нь яаж ч барагдуулсан хүн “зээлийн түүхтэй” тул дараагийн зээлийг амархан авдаг. Систем нь өр зээлтэй хүнийг урамшуулж, өргүй хүнийг шийтгэж байгаа юм биш гэж үү? Санхүүгийн систем нь хүмүүнлэг байх ёстой. Өргүй амьдарч чадсан хүнийг шагнах бус, шийтгэдэг систем өөрчлөгдөх цаг болжээ.






