ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

НӨАТ-ын буцаан олголт “алга болов уу”?

НӨАТ-ын буцаан олголт “алга болов уу”?

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан шилжүүлнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл иргэдийн дансанд мөнгө нь орсонгүй. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт хугацаандаа олгогдсонгүй.

Хууль, журмаараа НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам шилжүүлдэг. Тодруулбал,

 •нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

 •хоёрдугаар улирлынхыг долдугаар сард,

 •гуравдугаар улирлынхыг аравдугаар сард,

 •дөрөвдүгээр улирлынхыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох ёстой.

Гэтэл энэхүү хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад холбогдох байгууллагуудаас тодорхой тайлбар, албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна.

Өдөр тутмын хэрэглээнээсээ хэмнэж, баримтаа цуглуулсан иргэд хуулиар олгох ёстой мөнгөө хүлээсээр сууна. Харин төрийн зүгээс “хэзээ, яагаад” гэдэгт хариу өгөлгүй чимээгүй байгаа нь хариуцлагагүй, үл ойшоосон хандлага гэж иргэд шүүмжилж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна