Европыг Путинтэй шууд харилцахыг уриалав


Финландын ерөнхийлөгч асан Саули Ниинистё Европын холбоонд хандан Украины дайныг зогсоохын тулд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд харилцаа тогтоох хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрбээр "Европчууд дайны гэмт хэрэгтэн Путинтэй ярихгүй гэж мэдэгдэж байгаа ч Трамп түүнтэй ярилцаж, дараа нь бид тэдний юу хэлэлцсэнийг сонсож байгааг би ямар ч утгагүй гэж харж байна. Үүний зэрэгцээ Европыг давж харьцах вий гэж бид санаа зовж байгаа. Европ ч гэсэн Трампын адил өөрийн бие даасан хэлэлцүүлэг хийх нь ухаалаг хэрэг гэж бодож байна" гэж ярилцлагын үеэр хэлсэн байна.
Нийнистё 2012-2024 онд Финландын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш нэг жилийн дараа тус улс НАТО-д элсэхэд тэрбээр хувь нэмэр оруулсан байдаг. Финландын гадаад хэргийн сайд Элина Валтонен Европын холбоог Путинтэй шууд харилцахыг уриалсан Ниинистёгийн уриалгыг эсэргүүцжээ. Тэрбээр Украинд үргэлжилж буй дайн болон Кремлийн энхийн хэлэлцээрт сонирхолгүй байгаагийн улмаас ийм хэлэлцээр хийх цаг хараахан болоогүй гэж мэдэгдэв.
Харин ерөнхий сайд Петтери Орпо, батлан хамгаалахын сайд Антти Хякканен нар Ниинистёгийн санааг давтаж, Оростой хийх ирээдүйн аливаа харилцаа холбоог Европын холбооны хэмжээнд зохицуулах ёстой гэж мэдэгдэв. "Бид нэг дуугаар ярихдаа илүү хүчтэй байдаг" гэж Орпо онцолсон байна.
Энэ мэдээг хуваалцах:




