Бизнесийн амжилтын суурь нь мөнгөн урсгалын тогтвортой байдал байдаг. Энэ хэрэгцээнд нийцүүлэн Төрийн банк “Шуурхай бизнесийн зээлийн эрх” үйлчилгээг бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
Тус үйлчилгээ нь 20 сая төгрөг хүртэлх зээлийн эрхийг урьдчилан батлуулж, Гялсбанк аппликейшнээр дамжуулан хүссэн үедээ бэлнээр болон шилжүүлэг хэлбэрээр ашиглах боломжтой орчин үеийн дижитал хэрэглээнд нийцсэн, шуурхай санхүүгийн шийдэл юм.
Кредит картын зарчимтай адил, ашигласан дүнгээ эргэн төлснөөр зээлийн эрхээ дахин нээлттэй болгож, зөвхөн зарцуулсан хэсэгт хүү тооцогдох давуу талтай. Харилцагч зээлийн эрхээ нэг удаа тогтоолгоод 40 хүртэлх сарын хугацаанд өдөр тутмын хэрэгцээндээ уян хатан ашиглах боломжтой.
Төрийн банкны тус үйлчилгээг ашигласнаар бизнес эрхлэгч танд бараа материал татах, түрээс төлөх зэрэг санхүүгийн хэрэгцээ гарсан яг тэр мөчид шаардлагатай санхүүжилтээ шуурхай шийдвэрлэхэд тань тусална.
Итгэл төгс-Ногоон ирээдүй





