ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -37...-42 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -31...-36 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна. 

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч
Холбоотой:цаг агаар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна