“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл О.Уламсайхан цахим хуудаснаа дараах байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр "Эд нар хамгийн үр дүнгүй юм над руу PR-аар дайрах гэдгийг ойлгоогүй л юм байх даа. Одоо намайг хүн тоохоо ч больсон шүү дээ. Түрүү жилжингээ л Уламаа гэж давхилаа, тэглээ гээд эд нарт хэрэгтэй юм нэг болоогүй дээ.
Нэгдүгээрт, намайг яаж ч оролдоод миний сэтгэл зүй тогтвортой. Хоёрдугаарт, надад байгаа дэмжлэг, юм ойлгодог масс нь locked хөдөлшгүй. Нөгөө талдаа үзэн яддаг үзэн ядагч нар нь ч locked болсон. Үндсэндээ zero sum game гэсэн үг.
Гуравдугаарт, одоо бол би бүр шаралхах ч үгүй байна дөө, та нарыг өрөвдөөд байна. Ажил олж хий л дээ дорвитой" гэжээ.





