НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. 2025 оны 6-р сарын 1-ээс Чинюнь Дяо нь НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байна.
Тус байгууллагын төлөөлөгчид орон нутагт ажиллах үеэрээ Төв аймгийн Батсүмбэр суманд зочилж, Засаг дарга А.Эрдэнэбат болон тариаланч иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.




