ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Хотыг ногооруулах хариулт өрх бүрийн хашаанд байна

Хотыг ногооруулах хариулт өрх бүрийн хашаанд байна

Өрх бүр 5 мод» аян 10 жилээ “Ургуулсан бүхний баяр”-аар тэмдэглэнэ

Өрх бүр 5 мод» аян 10 жилээ “Ургуулсан бүхний баяр”-аар тэмдэглэнэ

Улаанбаатарын агаар, ногоон байгууламжийн асуудал жил бүр яригддаг ч мод тарьсны дараа хэн арчлах вэ гэдэг асуулт хариултгүй үлддэг. Тарьсан модны ихэнх нь эзэнгүйгээс болж хатдаг. Энэ асуудлыг өөр өнцгөөс шийдсэн туршлага арав дахь жилдээ үр дүнгээ харуулж байна. УИХ-ын гишүүн Цэндийн Баатархүү “Ногоон үндэстэн” ТББ-тай хамтран “Өрх бүр 5 мод” санаачилга гаргаж, Чингэлтэй дүүргийн айлуудын хашаанд 2015 онд анх мод тарьж эхэлсэн бөгөөд жил бүр мод нэмсээр 3000 гаруй айлын хашаанд 15000 гаруй мод тарьж 95 хувийг нь ургуулжээ. “Өрх бүр 5 мод” санаачилгын хүрээнд тарьсан мод бүр тодорхой айлын хашаанд, тэр айлын хариуцлагад ургадаг байна. 

“Ногоон үндэстэн” ТББ энэ сарын 23-ны 16 цагт Улаанбаатар театрт “Ургуулсан бүхний баяр” зохион байгуулах юм байна. “Ургуулсан бүхний баяр”-т модоо амжилттай ургуулсан өрхүүд болон хашаандаа ургацтай, ногоон санаачилга гаргаж ажилладаг иргэн байгууллага бүр оролцох боломжтой юм. Баярын үеэр хотын орчинд хашаандаа дэд бүтэцтэй, ногоон байгууламжтай амьдрах сайн туршлагаа хуваалцаж, үзэсгэлэн зохион байгуулах аж. 

“Хотын ногоон байгууламж төрийн төсвөөр биш, иргэдийн гараар ургадаг. Өнөөдөр ургаж буй мод бүр нэг айлын арван жилийн хөдөлмөр. Иймд хотод тарьж ургуулсан моддыг бүртгэдэг, урамшуулдаг тогтолцоог бий болгохоор Хотын ой, ногоон дэд бүтцийн тухай хуулийн төсөл санаачилсан” талаараа санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү онцолж байна. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна