Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2026 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус хүйтэн.
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 4 градусаар хүйтний эрч суларч -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 09-нөөс 2026 оны 02-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
09-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас,
12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.






