ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Улс төр

С.Бямбацогт: Эмнэлгүүд ханиадтай хүнийг хатгаа гэж бүртгэж, даатгалын сангаас мөнгө авдаг болсон

?
Админ хэрэглэгч

Мөн нэг иргэн 61 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан гэх бүртгэл байгаа ч уг мөнгийг үнэхээр тухайн иргэн хэрэглэсэн эсэх, эсвэл эмийн сан өмнөөс нь авсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа аж.

ЭМДС-гийн зарцуулалттай холбоотой ноцтой зөрчлүүд шалгалтаар илэрчээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр, нэг иргэн жилд 316 удаа эмчилгээ хийлгэсэн, мөн нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нийт 118 сая төгрөгийг даатгалаас гаргасан байна.

Мөн нэг иргэн 61 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан гэх бүртгэл байгаа ч уг мөнгийг үнэхээр тухайн иргэн хэрэглэсэн эсэх, эсвэл эмийн сан өмнөөс нь авсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа аж.

Түүнчлэн хуулийн байгууллагууд эдгээр хэргийг шалгах ёстой  эмнэлэг “ханиадтай хүнийг хатгаа” гэж бүртгэж, илүү мөнгө авахын тулд даатгалын сангаас уралдан мөнгө татах байдал газар авч байгааг тэрбээр онцлов.

 

https://www.facebook.com/reel/1574335820410211

Холбоотой:Улс төр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна