Б.Баярбаатар: МАН дүрмээ шинэчлэн баталлаа

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор улс төрийн намууд тус хуульд дотоод дүрмээ нийцүүлж батлах ёстой.
Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор улс төрийн намууд тус хуульд дотоод дүрмээ нийцүүлж батлах ёстой.
МАН Их хурал үргэлжилж байна. Хурлын хоёр дахь өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.
Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.
Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, МАН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдөр мөрдөгдөөд явж байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор улс төрийн намууд тус хуульд дотоод дүрмээ нийцүүлж батлаад, намынхаа дээд байгууллага эсвэл төлөөллийн төв байгууллагаар батлуулаад, хүргүүлэх үүргийг хүлээж байгаа" гэв.
Энэ мэдээг хуваалцах:




