ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцож, үүрэг, чиглэл өглөө

Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцож, үүрэг, чиглэл өглөө

Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний “Онол, арга зүйн цугларалт–2026”д оролцож, цэргийн сургалт, бэлтгэлийг өгөгдөлд суурилсан шинэ хандлагаар хөгжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын хүний хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр мэдээлэл өгч, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө. 

       Энэ удаагийн цугларалт “Өгөгдөлд суурилсан цэргийн сургалт бэлтгэлийн шинэ хандлага, түүнийг хэрэгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, орчин үеийн цэргийн ажиллагааны онцлог, дэвшилтэт технологийн хөгжилтэй уялдуулан сургалт, бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, бодит чадавхад суурилсан үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хөндсөн юм. 

      Түүнчлэн  хиймэл оюун, их өгөгдөл, дижитал технологи, автоматжуулалт, симуляци, виртуал орчин болон бодит цагийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт нь орчин үеийн цэргийн чадавхын салшгүй хэсэг болж байгааг онцлон, Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн үр дүнг зөвхөн зохион байгуулсан үйл ажиллагааны тоогоор бус, алба хаагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвар, бий болсон бодит чадавхаар үнэлдэг тогтолцоонд шилжих шаардлагатай байна. 

        Мөн батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, боловсрол, сургалт, батлан хамгаалах аж үйлдвэрийн хөгжлийг салбарын бодлогын тэргүүлэх чиглэл болгон, ирээдүйн сорилтыг даван туулах мэдлэг, чадвартай боловсон хүчин, технологийн шинэ шийдэл, судалгаа, үйлдвэрлэлийн чадавхыг бүрдүүлэх нь стратегийн ач холбогдолтойг онцолсон юм. 

      Цугларалтын үеэр Батлан хамгаалахын сайд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг нэмэгдүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа. 

          Тухайлбал, улсын нисэхийн эрх зүйн орчны шинэчлэл, батлан хамгаалахын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийг дэмжих, хугацаат цэргийн алба хаагчдыг эрэлттэй мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах, алслагдсан орон нутагт алба хааж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг онцлон дурдав.

       Түүнчлэн Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн хүний нөөц, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, цэргийн шинжлэх ухаан, технологийн бүтээлийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

     Удирдах бүрэлдэхүүнд өгсөн үүрэг, чиглэлдээ захирагч, дарга нарын манлайлал, үүрэг даалгаврын тодорхой байдал, шаардлага, хариуцлагыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт, бэлтгэлийг чанар, бодит үр дүнд чиглүүлэх, орчин үеийн технологи, арга хэлбэрийг сургалтад нэвтрүүлэх, сахилга бат, дэг журмыг чанд сахиулах, хүний хөгжлийг дэмжих, нэгж, анги, байгууллагуудын харилцан ажиллагаа, шуурхай байдлыг сайжруулахыг онцгойлон анхаарууллаа. 

     Мөн Зэвсэгт хүчний бэлэн байдлыг цаасан тайлангаар бус, бодит чадавхаар үнэлэх, залуу офицер, ахлагчийн мэргэжлийн өсөлтийг дэмжих, туршлагатай алба хаагчдын мэдлэг, ур чадварыг залгамж үед өвлүүлэх тогтолцоог бэхжүүлэх чиглэл өгсөн юм. 

     “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформын хэрэгжилтийг эрчимжүүлж, цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, дүрмийн бус харилцаанд “Тэг хүлцэл” зарчмыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг тогтмолжуулах шаардлагатай. 

     Хугацаат цэргийн алба хаагчдын гомдол, мэдээллийг дээд шатны байгууллагад хараат бусаар, нууцлалтай хүргэх тогтолцоо, камерын хяналтын нэгдсэн систем, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”, сэтгэл зүйн үнэлгээ, хяналтын технологийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:БХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна