ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ж.Чинбүрэн: Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй

Ж.Чинбүрэн: Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн "Эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй" гэж 2025 оны аравдугаар сарын 8-ны өдөр хэлж байв.

 Тэгвэл өнөөдөр бодит байдал эсрэгээрээ хүнд байна. 

 

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв гэхэд өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг,  “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна. 

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. 

 

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна. 

 

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус,  A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна. 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна