Х.Тэмүүжин: Намын дарга хүн парламентын толгой дээр сууж болохгүй

Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэв.
Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэв.
АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барих болсон талаар мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын дарга намын дарга ёсгүй түүнчлэн нам бус хүн парламентыг толгойлох ёстой гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
ВИДЕОГ ЭНДЭЭС:
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ тэрбээр " Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламентын байгууллага байх шиг байна. УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно. Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой. УИХ, улс төр дагаж савалдаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа.
Та бүхэн санаж байгаа бол, Д.Амарбаясгалан гэдэг хүн МАН-ын даргад өрсөлдөж байхад, Ардчилсан нам УИХ-ын дарга хүн, намын дарга болж болохгүй, давхар дээлээ тайлаад намын даргад өрсөлдөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьж байсан.
Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэлээ.
Энэ мэдээг хуваалцах:




