ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа. Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

 

Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

 

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Төрийн далбаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна