Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан. Ингээд өнөөдөр НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг. Нийслэлийн энэ оны төсвийг “Иргэн төвтэй төсөв” байх зарчмыг баримтлан боловсруулсан. Ингэхдээ иргэд нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаан дээр тулгуурласан юм.









