ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим систем /mle.mn/-д хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин 10%, Хураамж 12500 төгрөг төлсөн баримт хавсаргах/

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049 IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ГЗБТ-ний дугаарБиржийн зарын кодБайршилЗориулалтГазрын хэмжээ /м.кв/Дуудлага худалдааны анхны үнэ, ₮Дэнчингийн үнэ, ₮
12.3.232026-00996Баянзүрх 11-р хороо, Хонхор орчим1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор3000080,413,4008,041,340
22.3.772026-00997Сонгинохайрхан 21-р хороо, Халзангийн ам1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор150003,302,400330,240
32.3.782026-00998Сонгинохайрхан 21-р хороо, Жаргалантын ам2204: Амины орон сууц700023,310,0002,331,000
42.3.822026-00999Сонгинохайрхан 21-р хороо, 361-н гарам2202: 5-8 давхар нийтийн орон сууц700028,030,1002,803,010
52.3.862026-01001Сонгинохайрхан 21-р хороо, Барын ам4104: Мод үржүүлгийн газар1000022,400,0002,240,000
62.3.452026-01002Сонгинохайрхан 21-р хороо, 369-н гарам, хүй долоо худаг орчим2204: Амины орон сууц1500049,950,0004,995,000
72.3.532026-01004Хан-Уул 12-р хороо, Морин-Уул2502: Амралтын газар5000112,640,00011,264,000
82.3.562026-01005Хан-Уул 13-р хороо, Шинэ суурьшлын бүс2203: 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц1300052,055,9005,205,590
92.3.602026-01006Хан-Уул 13-р хороо, Шинэ суурьшлын бүс2111: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор800073,728,0007,372,800
102.3.732026-01007Багануур 5-р хороо, Наран хэсэгт, Үйлчилгээтэй орон сууц2207: Үйлчилгээтэй орон сууц1450095,700,0009,570,000
112.3.742026-01008Багануур 5-р хороо, Нарийн нуур хэсэгт, Хүлэмж1607: Хүлэмж, дарлага30006,660,000666,000
122.3.392026-01009Багахангай 2-р хороо, Хуучин нүүрсний уурхайн урд талд1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор140006,720,000672,000
132.3.1032026-01010Багахангай 2-р хороо, Хуучин нүүрсний уурхайн урд талд2505: Биеийн тамирын зориулалттай гадаа талбай, спортын барилга, байгууламж4000040,000,0004,000,000
Нийт дүн

 

181500

 

594,909,800

 

59,490,980

WWW.MLE.MN Газрын биржийн цахим системд хандан цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Холбоо барих утас: 11328976, 80771285

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:нийслэл

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна