ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ХХНББХ: Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ХХНББХ: Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.23)-ийн хуралдаан 14.33 цагт 53.3 хувийн ирцтэй эхэлж, нийт таван асуудал хэлэлцэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Алтаншагай А.Ариунзаяа, Б.Бейсен, Х.Болормаа, П.Ганзориг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Ж.Чинбүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар оролцлоо.

Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна.

Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Малчин өрхийн  хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь тэдний амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, олон талын сөрөг үр дагавар дагуулж буй тул малчдын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг хуульд заасан журмын дагуу зайнаас болон цахимаар явуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл, П.Ганзориг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан юм. Хуулийн хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг болон бусад нөхцөл, шаардлагаар зайнаас болон цахимаар сургалтад хамруулж буй эцэг, эхчүүдийн туршлага, урьд өмнө манай улсад хэрэгжүүлдэг байсан шавь сургалт зэрэг арга хэлбэрүүд, туршлагыг хэр судалсан тухай, мөн зайны болон танхимын сургалтын чанарын зөрүүг хэрхэх зэргийг асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан суралцах арга хэлбэрийн болон элсэлтийн насны зөрүү байхгүй байгаа үед ч хот, хөдөөгийн сургалтад чанарын ялгаа их болсныг дурдаж, хуулийг хэрэгжилтийг хэрхэн чанартай зохион байгуулах, сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх зэрэгт анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.6 хувь нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна