ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ТБХ: Oнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Oнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.06.26/-ийн хуралдааны эхэнд хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэхэд эерэг нөлөөтэй хэдий ч хэлэлцэн тохирсон барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хамруулсан нь уг бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах нөхцөл бүрдэн хэрэглээ нэмэгдэх, улсын төсөвт төвлөрөх гаалийн албан татварын орлого буурах эрсдэлийг бий болгож байна. Иймд төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах, тамхины хэрэглээг татварын бодлогоор зохицуулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. 

Үүний дараа Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжлээ. Ерөнхий сонсголын шинжээчдийн дүгнэлтэд, нийслэлийн төсөв сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн хэдий ч төсвийн төлөвлөлт, төсвийн сахилга баттай холбоотой асуудал байгааг онцолсон. Мөн нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28,9 их наяд төгрөгт хүрсэн, төслийн нийт төсөвт өртгийн 66 хувь буюу 19,1 их наяд төгрөгийг гадаадын зээл болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч уг санхүүжилтийн эх үүсвэрүүд бүрэн баталгаажаагүй байгаа нь төсөл хэрэгжих хугацаа, санхүүжилтийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй гэж дүгнэжээ.

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын эдийн засаг 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай, инфляцын түвшин оны эцэст 7.5 хувь, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Байнгын хороон гишүүд цаашид төсвийн тодотгол хийдэг байдлыг халж, урсгал зардлыг танах хэрэгтэй гэдгийг захив.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:МАН Бүлэг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна