Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар "Монгол Улсын хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдлын статистик–2025" эмхэтгэлийн дүн шинжилгээг албан ёсоор хүлээн авлаа.


Энэ удаагийн статистикийн эмхэтгэлийг бүсчилсэн байдлаар боловсруулсан нь хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлыг бүс нутаг бүрээр харьцуулан үнэлж, бодлого, төлөвлөлтийн шийдвэр гаргахад ашиглах чухал мэдээллийн сан бүрдүүлснээрээ онцлог юм.
Дүн шинжилгээний үр дүнд дараах асуудлууд онцгойлон анхаарал татаж байна. Үүнд:
Хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал;
Боловсролын хүртээмж, чанарын ялгаа;
Эдгээр асуудал гэр бүлийн түвшинд хэрхэн илэрч байгаа байдал;
Гэр бүл хүүхдийнхээ шим тэжээл, өсөлт хөгжилд тавьж буй анхаарал, дэмжлэг;
Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйлчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ.
Түүнчлэн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, хамгаалал, хөгжилтэй холбоотой асуудлууд бодлогын түвшинд онцгойлон анхаарч, шийдвэрлэх шаардлагатай байгааг энэхүү дүн шинжилгээ онцлон харуулж байна.
Цаашид энэхүү дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого, арга хэмжээг тодорхойлон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.




